Хоёр орны төрийн тэргүүний айлчлалын талаар Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ё.Максимтай ярилцлаа.
-Манай мөнхийн хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчлах гэж байна. Энэ айлчлалд Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгааг сонирхоё?
-ОХУ, БНХАУ манай орны хувьд үнэхээр мөнхийн хоёр хөрш. Хоёр хөрштэйгээ бүх талын тэнцвэртэй, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой туссан, тэргүүлэх чиглэлд багтдаг. Монголын Энхтайван Найрамдлын Байгууллага бол гадаад орнуудтай энхтайван, найрамдал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, тэр дотроо Монголын төр, засгаас гадаад орнуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх ямар бодлого явуулж байна, тэр бодлогод нь иргэд, олон нийт, найрамдлын байгууллагууд, түүний идэвхтэн, сонгуультнуудын дэмжлэгийг үзүүлэх үндсэн зорилготой.
Тиймээс гадаад орнуудтай энхтайван, найрамдал, соёл, хүмүүнлэгийн талаар хамтран ажилладаг Монголын нийгэмлэгүүдийг нэгтгэсэн төв байгууллагын хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсынхаа төр засгийн гадаад бодлогод дэмжлэг үзүүлэн 56 дахь жилдээ ажиллаж байгаа ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага. ОХУ, БНХАУ-тай олон жилийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал бол манай улсын цаашдын өсөн дэвжих хамгийн гол гарц, баталгаа гэж би үздэг. Монголын Энхтайван Найрамдлын Байгууллагын удирдлага ч гэсэн ийм байр суурьтай байдаг.
Бид гадаадын аль ч улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эхлээд хоёр хөрштэйгээ маш сайн найрсаг харилцаатай, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхгүйгээр цаашид бусад улс оронтой харилцаагаа хөгжүүлэх боломжгүй. Хамгийн гол хүчин зүйл энэ. Тиймээс манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийх гэж байгаа БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал, есдүгээр сарын 3-нд манай оронд ажлын айлчлал хийх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг манай хөрш гурван орны улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг соёлын бүх талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөлд маш онцгой ач холбогдол бүхий айлчлал болно гэж бид үзэж , хүлээж, бас итгэж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж ярьдаг. Хоёр хөрштэйгээ бид, Монголын төр, засаг тэнцвэртэй, оновчтой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого явуулж , найрамдал, хамтын ажиллагааны байгууллагууд нь иргэд олон нийтдээ дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Ингэж чадвал улс орон маань хөгжинө
-Манай улсаас БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааны чиглэлд ямар ахиц дэвшил гарч байна вэ. Мөн анхаарах зүйлүүд юу байна?
-Товчхон хэлэхэд, маш нааштай. 2014 онд, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Мөн 1994 онд байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 20 жилийн ой болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсаас ялангуяа 1990 оноос урд хөрштэйгээ хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, нийгмийн амьдралын бүхий л салбарт хөгжиж ирлээ.
ХХ зууны Монгол Улсыг дэлхийн хөгжил дэвшлийн хоцрогдлоос нь өнөөгийн соёл иргэншилд хүргэж, орчин үеийн эдийн засаг, анагаах ухаан, соёл шинжлэх ухаан, боловсролтой, бичиг үсэгтэй болгоход Зөвлөлтийн ахан дүүс их зүйлийг хийж өгсөн.
-Си Жиньпин даргын айлчлалаар хөрөнгө оруулалтын чиглэлд илүү анхаарна гэсэн. Нийгэм, соёлын чиглэлд ямар алхам хийх бол?
- Хятад улс дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа том гүрнүүдийн нэг. Манай улсад хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлэх сонирхол байгаа нь зайлшгүй. Энэ чухал асуудлаар хоёр орны төрийн тэргүүний хэмжээнд яригдах, магадгүй зохих хэмжээнд гарын үсэг зурж үзэглэх олон чухал гэрээ хэлцлүүд байгаа гэж ойлгож байна. Бидний хувьд өөрсөдтэйгээ адил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бүх Хятадын гадаадтай найрамдлаар харилцах Нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээнд манай байгууллагын тэргүүн Д.Загджав өнгөрсөн онд гарын үсэг зурсан. Энэ сарын 21-25-нд Улаанбаатар хотноо болох “Түмэн бээрийн цайны зам” соёлын арга хэмжээний үеэр Хятадын соёлыг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэнэ. БНХАУ-ын даргын энэ удаагийн айлчлал, түүний өмнө Монгол Улсын Төрийн тэргүүний Хятад улсад хийсэн айлчлалаас гарсан тунхаглал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар төр засагтаа урьдын адил дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
-Монгол-Оросын харилцаанд онцлог болоод шинэлэг зүйл юу байх бол?
-Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнол, манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө хамгийн их зүйлийг хийсэн хөрш орон бол ОХУ. Энэ жил бид Халхын голын дайнд Зөвлөлт-Монголын цэргүүд Японы булаан эзлэгчдийг бут ниргэсний 75 жилийн ойг хамтран тэмдэглэж байна. Энэ бол хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд алтан хуудас болон тэмдэглэгдсэн. 1939 онд манай дорнод хилээр халдсан Японы булаан эзлэгчдийг бут ниргэхэд Зөвлөлт Оросын ахан дүүс, Зөвлөлтийн цэргүүд халуун амь, бүлээн цусаараа манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бидэнтэй хамт хамгаалан тэмцсэн.
ХХ зууны Монгол Улсыг дэлхийн хөгжил дэвшлийн хоцрогдлоос нь өнөөгийн соёл иргэншилд хүргэж, орчин үеийн эдийн засаг, анагаах ухаан, соёл шинжлэх ухаан, боловсролтой, бичиг үсэгтэй болгоход Зөвлөлтийн ахан дүүс их зүйлийг хийж өгсөн. Орчин үеийн хот суурин, аж үйлдвэрийг Монгол оронд хөгжүүлэх, олон арван мянган үндэсний мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэхэд ОХУ үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжиж, хоёр орны харилцаа зогсонги байдалд орсон үе бий. Түүнээс арваад жилийн дараа буюу 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин манай улсад айлчилж, түүний дүнд “Улаанбаатарын тунхаглал”-д хоёр орны төрийн тэргүүн гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад маш том үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс хойш Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа бүх шатанд тогтмолжиж, харилцаа сайжирч, өнөөгийн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Энэ бол маш нааштай үзүүлэлт. Ийм сайхан хөгжлийн гарцыг бид цааш нь, ялангуяа найрамдалт хамтын ажиллагааны байгууллагууд бүх талаар нь хөгжүүлэхэд төр, засагтаа дэмжлэг үзүүлэх ёстой.
-Та бид түүхэн айлчлалын цаг үед ярилцаж байна. Энэ онцлог мөчид манай уншигчдад, монголчууддаа хандаж та юу хэлэхийг хүсч байна вэ?
-Та ярилцлагаа мөнхийн хоёр хөрш гэсэн асуултаар эхэлсэн. Тэгвэл би ярилцлагынхаа төгсгөлд мөнхийн хоёр хөрштэйгээ бүх талаар харилцан ашигтай хамтран ажиллах, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө Монголын төр, засаг хичээн зүтгэж байна. Манай хоёр хөршийн төрийн тэргүүн нар ч тийм байр суурьтай манай улсыг зорин ирж байгааг онцлон хэлье. Монголын ард түмэн хоёр хөршөө сайн мэднэ. Бид хөршүүдтэйгээ ижил тэнцүү, найрсаг харилцаатай байж хөгжих учиртай. Төрийн хэмжээнд л бүх зүйлийг хийх ёстой юм шиг ойлгогддог тал байвч, найрамдал бол жирийн иргэд хоорондын чин сэтгэлийн харилцаанаас эхэлж, түүгээр дамжиж, түүгээр баяжиж, хөгжиж байдаг учиртай. Би ингэж үздэг, ийм итгэл үнэмшлээр найрамдлын байгууллагад өдий олон жил зүтгэж явна. Тиймээс Монголын ард түмэн аль ч намын харъяалал, ямар ч үзэл бодолтой байдгаас үл хамааран хоёр хөрштэйгээ ижил тэнцүү найрсаг харилцаатай явах учиртай. Энэ талаар өөр өөрсдийн чиглэлд чадах чинээгээр зүтгэж байхын ерөөл тавья.
Ч.Үл-Олдох