Сирийн иргэний дайнд амь үрэгдэгсдийн тоо 190 мянга давлаа гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар мэдэгдснийг ВВС дамжууллаа.
Сирийн хямрал 2011 оны гуравдугаар сард Башар Асад болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд эхэлсэн мөргөлдөөнөөс эхтэй. Зэвсэгт мөргөлдөөн анх эхэлснээс энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 191369 болжээ.
Дамаск хотод хамгийн олон буюу 39 мянга гаруй хүн амь үрэгджээ. Үүний дараа Алеппо, Хомс хотуудад мөн олон хүн амь үрэгдсэн байна.
Сирийн засгийн газар, хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагуулаас авсан хохирогчдын нэрс, амь үрэгдсэн газар, өдрийг тусгасан мэдээлэлд үндэслэн дээрх тоог гаргасан аж.
Харин бодит байдал дээр үүнээс ч олон хүн амь үрэгдсэн байж болзошгүй гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газраас мэдэгдэв.