Азийн хүүхдийн эрхийн III чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран зохион байгуулж байгаа юм.
Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудын 40 гаруй зочид төлөөлөгч оролцох аж.
Энэхүү чуулга уулзалт НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенци батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, “Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” гэсэн гурван үндсэн сэдэвт хуралдаан явуулах юм.