“Адуучин 2014” наадам Хүй долоо худагт боллоо. Энэхүү тэмцээн нь 26 жил тасралтгүй зохион байгуулагдсан түүхтэй юм.
Уг наадмыг нээж ССАЖЯ-ны сайд Д.Оюунгэрэл үг хэлж, дараагаар нь ҮДБЭЧ-ын бүжигчид “Адуучин” уран бүтээлээсээ сонирхуулж, МУСТА дуучин Г.Батбаяр ая дуугаа өргөсөн юм.
Монгол адуучны эр зориг авхаалж самбаа, авьяас билгийг сорьж, эд хавыг гайхуулсан энэхүү тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдэг нийт 22 адуучин оролцсон юм. Тэд уурга, ташуур шүүрэх, морьтой буюу явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах зэрэг дөрвөн төрлөөр өрсөлдлөө. “Адуучин 2013” тэмцээний ялагч урилгаар ирж оролцсон юм.
“Адуучин 2014” наадмаас хийсэн видео сурвалжлагыг хүлээн авна уу.
/“Адуучин 2014” наадмын фото сурвалжлагыг үзэх бол ЭНД дарна уу/
“Адуучин 2014” наадмын оролцогч, нийт 21 аймгаас ирсэн 22 адуучин:
1. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын адуучин Ойдовын Дэлгэрсайхан
2. Булган аймгийн Орхон сумын адуучин Цэгмидийн Жаргалсайхан
3. Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Хишигбаатарын Бат-Эрдэнэ
4. Ховд аймгийн Буянт сумын адуучин Нямдоржийн Одгэрэл
5. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуучин Дашдоржийн Цэрэндорж
6. Завхан аймгийн Тэлмэн сумын адуучин Баасанжавын Энхсайхан
7. Дорноговь аймгийн Айраг сумын адуучин Баттогтохын Батмягмар
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын адуучин Баасандоржийн Пүрэвсүрэн
9. Өмнөговь аймгийн Баяндалай сумын адуучин Буянхүүгийн Ууганбаяр /2013 оны тэмцээний уран бугуйлч төрлийн мөнгөн медальт/
10. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын адуучин Дэлгэрсуурийн Баяржавхлан
11. Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сумын адуучин М.Женысбек
12. Дундговь аймгийн Луус сумын адуучин Сэргэлэнгийн Энхболд
13. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын адуучин Даваанямын Нямбаатар
14. Архангай аймгийн Цэнхэр сумын адуучин Цэрэндоржийн Баасандорж
15. Өвөрхангай аймгийн Бүрд сумын адуучин Доржийн Охинтогтох
16. Төв аймгийн Сэргэлэн сумын адуучин Отгондуламын Баасанхүү
17. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын адуучин Баяндалайн Бямбасүрэн
18. Дархан-Уул аймгийн Дархан сумын адуучин Хаянхярваагийн Буянтогтох
19. Увс аймгийн Баруунтуруун сумын адуучин Цэвээндоржийн Баатархүү /2013 оны тэмцээний уран бугуйлч төрлийн алтан медальт/
20. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын адуучин Хашбатын Гал-Эрдэнэ
21. Дорнод аймгийн Баянтүмэн сумын адуучин Энхболдын Түвшиндондог
22. Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай /“Адуучин 2013” тэмцээний аварга адуучин/
Энэхүү наадамд өрсөлдөхөөр ирсэн адуучдын хамгийн залуу нь Ховд аймгын Буянт сумын 17 настай Н.Одгэрэл бол хамгийн ахмад нь Баянхонгор аймгын сумын оролцогч 39 настай О.Дэлгэрсайхан байлаа. Сумын наадмаас түрүүлсэн адуучин аймагтаа дахин түрүүлснээр “Адуучин 2014” наадамд оролцох эрхтэй болох шалгуур үзүүлэлттэйгээрээ энэ жилийн наадам онцлог байгаа аж.
“Мотоцикльтэй биш морьтой залуус нэмэгдээсэй”
Нүүдэлчин Монгол түмний соёл уламжлал, үүх түүхтэй салшгүй холбоотой морины соёл дэлхийд гайхагддаг. Харин сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн залуус морио бус мотоцикль унаж малаа хариулах, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь ихэссэн. Харин үүний оронд адуучин хэмээх нэрийг гарган, аргамаг сайхан хүлгээ унаж байхыг энэхүү тэмцээн сануулах мэт. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын их баяр наадмын нээлтэд “Морьтон монголчууд аа, морио унацгаая” хэмээн уриалсан билээ.
Тиймээс сайхан монгол ёс уламжлалаа үр хойчдоо өвлөн үлдээх зорилгоор зохиогддог тус тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлж, зохион байгуулалт улам сайжирч байгааг онцлож, анх удаа аварга адуучин цолоор шилдэг адуучин залуусыг шагнах бөгөөд энэ нь эрийн гурван наадмын цол тэмдэгтэй энэ тэнцэхүйц цол болон үнэлэгдэнэ гэж зохион байгуулагчдын зүгээс хэллээ.
Энэхүү тэмцээнийг ирэх жилээс эхлэн Улсын их баяр наадмын хөтөлбөрт оруулахаар болжээ.