Төв аймгийн Жаргалант суманд төмс боловсруулах үйлдвэр байгуулахаар зэхжээ.
Жижиг төмсийг ашиглах, мөн төмсний үнэ хэт хямдрах үед эрсдэлийг бууруулах, эдийн засгийн өгөөжийг нь дээшлүүлэх зорилгоор ийм үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна.
Төв аймгийн Засаг даргын тамгын газраас тус үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад 150 сая төгрөг зарцуулсан бөгөөд ирэх намар ургац хураахаас урьтаж үйлдвэрээ ашиглалтад оруулах гэнэ.
Оёдлын үйлдвэрт өргөн ашигладаг цардуул болон багачуудын дуртай чипсийг (шарсан төмс) энд үйлдвэрлэх юм байна.
Гаалийн мэдээнээс үзэхэд манай улс жилд 4000 орчим тонн цардуул импортолдог аж. Тэгвэл ирэх жилээс дотооддоо 2000 орчим тонн цардуул үйлдвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд улмаар өмнөд хөршийн зах зээлд ч экспортлох боломжтой тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан ярилаа.
Жаргалантаас гадна Төв аймгийн Сүмбэр, Борнуур, Угтаалцайдам зэрэг суманд тарьсан төмсийг энд боловсруулах боломж бүрдэх юм байна.
С.Өсөх-Ирээдүй