Ерөнхий сайд Н.Алтанхуяг Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөл болох хоёр хүнд Засгийн газрын тэтгэмж гардууллаа.
Өнөөдрийн байдлаар Халх голын байлдаанд оролцсон 37 ахмад дайчин байгаа бөгөөд төлөөлөл болгон 99 настай Б.Аюурзана, 96 настай Б.Сааралай нарт хүндэтгэл үзүүлэн, тус бүрт нь 2 сая төгрөгийн тэтгэмжийг гардуулсан байна.
Б.Аюурзана 1939 онд цэргийн албанд татагдан ирж тухайн үеийн тавдугаар дивизид алба хаан Халх голын байлдаанд оролцож байжээ.
Б.Сааралдай 1938 онд цэрэгт татагдан 13 дугаар морьт хорооны бүрэлдэхүүнд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм байна.
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дайнд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гарч, 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдсэн юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.