ОХУ улс бол эдүгээ сансар судлалын ажлыг бие даан хийж байгаа дэлхийн гурван орны нэг. Мөн түүнчлэн атом, цөмийн зэвсэгтэй, шинжлэх ухаан - техникийн ололтод суурилсан зэр зэвсэг бүхий хамгийн хүчирхэг цэрэг армитай. ОХУ бол цэрэг арми, дайнч уламжлалаараа зартай орон. Дэлхийн хоёр их дайны гол ачааг нуруун дээрээ үүрэн, фашизмнацизмын хар тахлыг нухчин дарсан гол улс түмэн бол оросууд.
ОХУын зэвсэгт хүчин 2010 оны мэдээгээр нэг сая орчим цэрэгтэй бөгөөд жилд 40,3 тэрбум ам.доллар зарцуулдаг өөрөөр хэлбэл уламжлал ёсоор дэлхийн хүчирхэг цэрэг арми хэвээрээ байна. Энэ бол ОХУ-ын уламжлалт нөөц боломж, хүчин чадал. Харин ХХ зууны сүүлээр ОХУ-ын дотоод гадаад байдал будантай байсан гэдгийг би дээр тэмдэглэсэн.
ЗХУ-ын сүүлийн тэргүүн М.Горбачёвын “ил тод байдал”, “перестойка”; түүнийг нь дагуулан тонгорч олон улс болгон задалж Б.Ельцин нарын байгуулсан шинэ тулгар ОХУ-ыг зөв зохион байгуулалтад оруулах, хууль ёсыг сахих, нийгмийн шинэ үнэт зүйл буй болгох үүрэг чухам В.В.Путинээр удирдуулсан багийн хийх ёстой хамгийн чухал ажил байлаа.
Хувьчлал нэрээр улсын томоохон үйлдвэрүүд буруу замаар орж, улс орны баялгаар цөөхөн хэдэн улс наргиж, хууль хүчний байгууллагууд ч тэдэнд үйлчлэх маягтай болоод байсан цаг. Ийм ажлыг В.Путинээр удирдуулсан багийнхан зовлон тоочилгүй, уриа лоозон барилгүй хийж л эхэлсэн.
Үр дүнгээс нь эргэн харахад нарийн бодож боловсруулсан, дэс дараатай алхамууд байж гэж санагдаж байна. Бод л доо ДНБ нь 2000 онд 10; 2001 онд 5.7; 2002 онд 4.9; 2003 онд 7.3; 2004 онд 7.2; 2005 онд 6.4; 2006 онд 7.7; 2007 онд 8.1; 2008 онд 5,6 хувиар тус тус өсч байсан бол 2010, 2011 онд тус бүр 8,7 хувь болж улмаар 2012 оны хөл дүнгээр 3,381 их наяд ам.долларын ДНБ гаргасан гэж Дэлхийн банк мэдээлж байгаа нь ингэж бодох үндэс болохгүй гэж үү.
“Шинэ орос”, шинэ ОХУ
Энэ хугацаанд манай улс ч бүдчиж, тэмтчиж л яваа.
Нэг хэсэг улсын маань эдийн засгийн жилийн өсөлт дэлхийд гайхуулах хэмжээнд хүрлээ хэмээн бас хөөрцөглөж байсан. Чухам тэгээд эгэл бидэнд хүртээмжтэй болсон нь юу байна даа. Ингэж асуух сэтгэгдэл төрүүлж байгаа өөр нэгэн жишээ татъя. Олон улсын мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээгээр ОХУ-ын ДНБ-ий өсөлт 1999-2008 онд 93,8 хувь; АҮ-ийн салбарт 79,1 хувь өсчээ.
Энэ бүхний үр дүнд 2012 оны 9 сарын байдлаар хүн амын сарын дундаж орлого 22,3 мянган рубль; сарын дундаж цалин нь 26,5 мянган рубль; ажилгүйчүүдийн эзлэх хувь 5,2 хувь болсон байна. Гэхдээ энэ бол ОХУ-ын бүх юм сайн гэсэн үг биш.
Засаж сайжруулмаар дэлхийн зах зээл дээр баттай байр суурь эзлэхээр олон зүйл байгааг хэлэх хэрэгтэй. Наад зах нь 2011 оны байдлаар эдийн засгийн хувьд дэлхийн зургаа дахь орон, харин сүүлийн үед тав дахь орон болж байгаа тухай зарим сурвалжууд мэдээлж байгаа явдал яах аргагүй мөн.
Түүнээс гадна дэлхийн эдийн засагт ОХУ-ын оруулж байгаа хувь хэмжээ 2012 оны байдлаар 4,1 хувь гэж байгаа нь ч ингэж үзэх үндэс болно. Мөн тэрчлэн дэлхийн мэргэшсэн эдийн засгийн байгууллагуудаас гаргаж байгаа үнэлгээгээр ДНБий 40 хувь нь экспортоос бүрддэг, төлбөрийнхөө 90 хувийг ам.доллараар авдаг нь валютийн ханшны хэлбэлзлээс үүдэлтэй эрсдэл дагуулдаг гэж үздэг юм байна.
ОХУ-ын гадаад худалдааны эргэлт 2012 онд 900,6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт нь 542,5 тэрбум ам.доллар, импорт нь 358,1 тэрбум ам.доллар болжээ. Эдгээр үзүүлэлт нь дэлхийд IX, XVI-т жагсаж байгаа болохоор ОХУ-ын хувьд гайхуулах зүйл биш л дээ. Түүнээс гадна экспортод гаргаж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн нь нефть, нефть бүтээгдэхүүн, хий, металл, мод, химийн үйлдвэрийн бусад түүхий эд, ердийн зэвсэг эзлэж байгаа нь бас л сэтгэл ханаад байх үзүүлэлт биш нь тодорхой.
Бод л доо хүн хүнээ алдаг, энд тэнд уугиад байгаа бүс нутгийн мөргөлдөөнд цуцал нэмдэг нь тодорхой ердийн зэвсгийн наймаа голлон хийгч орнуудын жагсаалтаас харвал АНУ нийт наймаалагдаж байгаа зэвсэгийн 30 хувь, ОХУ 26 хувийг нийлүүлдэгээрээ тэргүүлдэг гэсэн мэдээ байна шүү дээ. ОХУ эрчим хүчний үйлдвэрийн хэрэгцээт түүхий эдийн 16 хувийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг орны хувьд дээгүүрт үнэлэгддэг. Бас дээр нь шатдаг хийн шинэ шинэ уурхай ашиглалтад оруулж байгаагийн хувьд, эрчим хүчний үйлдвэрийн түүхий эд олон улсын харилцаанд “хүчтэй хөшүүрэг” болж байгаагийн хувьд ОХУ-ын нэр нөлөө их өсөж байгааг бид Европ-Украины явдлаар харж байна.
Гэхдээ л энэ бол түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн биш учраас, ядаж л нэмүү өртөг бага шингэсэн болохоор онцгой сайн зүйл биш гэдгийг дэлхийн өргөн олон ч, оросын эрх баригчид ч мэдэж байгаа. Үүн дээр 2012 оны байдлаар газрын тосныхоо 67,5, байгалийн хийнхээ 64,7 хувийг европын холбоо руу гаргадаг өөрөөр хэлбэл нэг зах зээлээс хамааралтай байгааг нэмж хэлэх хэрэгтэй.
Иймээс ОХУ-ын эрх баригчид азийн орнууд руу зах зээлээ тэлэхийг хичээсэн идэвх зүтгэл гаргаж байгааг бид харж байна. Хоёр их хөршийн найрсаг харьцаа ойрын үед байгаагүйгээр нийлэн нэгдэж, НҮБ-ын шийдвэр дээр нэгдсэн байр суурьтай болоод байгааг харж л байна. Нефть, хий дамжуулах хоолой Азийн орнууд руу татах тухай яриа гараад хориод жил болж байна. Үе үеийн манай Ерөнхий сайд нар бараг л “манай газар нутаг дээгүүр маргааш татах боллоо” гэх нь холгүй ярьсаар өдийг хүрч байна.
Ингэж ярих нь зөв ч биз, буруу ч биз. Юутай ч ОХУ БНХАУ руу хий дамжуулах хоолой татах нь тодорхой болж байх шиг байна. Магадгүй энэ шийдэлд Монгол Улсын газар зүйн байршил чухал үүрэгтэй байгаа учраас “шинэ оросын” тэргүүн, олон улсын өнөөгийн харилцаанд тэргүүлэх байр суурьтай болоод байгаа В.В.Путин бууж мордож байж болох юм шүү.
Дээр нь байгалийн шатдаг хийн асар их нөөцтэй шинэ уурхай монголчууд бидний сайн мэдэх Эрхүү хотоос тун холгүй газар нээгдсэн гэж сүүлийн үед мэдээлэх болсныг дахин нэгэнтээ дурдъя. Хийн хоолой тавьбал ОХУ-д шинэ зах зээл, тэгэх тэгэх дээ хэдэн жилийн дараа залгаад өргөжих бүрэн боломжтой Энэтхэгийн зах зээл ойрхон байгаа болохоор эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой.
Нефть, хийнээс олох жилийн орлого Хятадад руу хоолой тавигдвал Оросын энэ талын борлуулалт нэмэгдэж 1,3- 1,5 их наяд ам. доллар болно гэсэн байгаа юм билээ. Энэтхэг бол хүн амынхаа тоогоор Хятадаас цөөнгүйн дээр сүүлийн үед ОХУ-БНХАУ-ын хамтран байгуулаад байгаа мөнөөх БРИКС хэмээх байгууллагын нэг гишүүн гэдгийг санагтун.
Харин Хятад бол өөрийн хүн ардаа нүүрснээс хэд дахин хямд түлшээр хангана, дээр нь нүүрсээ шатааж биш химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглана шүү дээ.
Энд товч ч болов хөндөх ёстой нэг сэдэв бол ОХУ-ын банк-санхүүгийн өнөөгийн төлөв байдал. Улсын санхүү, зээлийн байгууллагын тогтолцоо 1998 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараагаас хөлөө олж, 2000 оноос хэвийн ажиллаж эхэлсэн гэж дүгнэдэг юм байна. Тэр үед хувийн нэртэй, хуудуутай явдалтай олон банкны тоог цөөлөх, хяналт тавих төрийн бодлого боловсруулан тууштай хэрэгжүүлсний дүнд эдүгээ 500 томоохон банкны цэвэр актив 2010 оны долдугаар сарын 1-ний байдлаар 28,4 их наяд рубль болсон гэж мэдээлж байна.
Мөн Төв банкинд хадгалагдаж байгаа алтны хэмжээ 499,0 тэрбум ам.доллар (дэлхийд IV)-т хүрээд байгаа талаар ч мэдээлж байна. Гадны хөрөнгө оруулалт татах гарцаагүй нэг суурь нөхцөл болохоор би энэ бүхнийг дурьдлаа.
Дэлхийн 191 оронтой дипломат харилцаатай, 144 оронд дипломат төлөөлөгчийн газартай байгаа нь хууль ёсоор залгамжлан залгасан ЗХУ-ын нэр нөөлөг гэж хэлж болох боловч дээрх олон баримтаас харахад өнөөгийн орос орны хичээл зүтгэлтэй холбон үзэхээс өөр яах билээ. Хүн ам нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан, 73 хувь нь хотод суурьшдаг. Сүүлийн үед өөр орны эрдэм судлалын газар ажиллаж, Нобелийн шагнал хүртсэн ч “энэ бол манай л боловсролын тогтолцооны ач гавъяа болохоос биш бидний онцгой сайных биш шүү” хэмээн мэдэгдэж байсныг эрхэм уншигч Та лавтай санаж байгаа.
Харин “монголчууд аа, та нарт өмнө тогтсон ах, дүүгийн харилцаагаа хадгалах хүсэл байна уу, зэрэг зиндаа дэвшин зэрэгцэж суугаад нөхрийн ёсоор харьцах гэж байна уу?” гэсэн энгийн атлаа донжтой асуулт асуух гэж Путин ерөнхийлөгч ирж байгаа юм болов уу? Асуухад учир бий.
Эн зэрэгцэн сууна гэдэг сайхан л даа. Харин бидэнд тийм боломж бий билүү?... Зарим нэг хүн “хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх талаар бид чинь өрсөлдөгчид шүү дээ” гэж ёргиж болох л юм.
Лидер нь лидерээрээ, лойдор нь лойдроороо...
Хөгжлийн эрч хүч, эдийн засгийн чадавхаараа дэлхийн хамтын нөхөрлөлийн орнуудын дунд хүч түрэн дахин тодорч байгаа ОХУ, БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөх хүсэл их орнуудад байхгүй байх нь тодорхой. Бод л доо, өөрсдийгөө “G” орнууд хэмээн зарлаж хамтын нэгдсэн байгууллага хүртэл байгуулаад олон жил болж байгаа шүү дээ. Түүнээс гадна АНУ бол орчин үеийн хамгийн их гүрэн, их гүрэн гэж ийм ийм хүчин зүйлийн нөлөөг хэлж байгаа юм, энэ ноёлох байр сууриа удаан хадгалахын төлөө яаж зүтгэх ёстой гээд онолын шинжтэй гаргалгаа хийж, ном судар олныг ч гаргасан байдаг.
Тэр онолчдын анхдагчдын нэг болох З.Бжезински хэмээх эрхэмийн хоёр ч ном манайд хэвлэгдэн гарсан болохоор миний бие зөвхөн сануулаад өнгөрье. Хүнээс лав ухаан дутуу азарга хүртэл хураасан хэдэн байдастаа өрөөл бусдыг хавьтуулахгүй хазаж хайрдаг болохоор энэ ч гайхаад байх зүйл биш л дээ.
АНУ тэргүүтэй хуучин “азарга”-нууд хазаж хайрлаа ч БНХАУ эдийн засгийн хүчин чадлаараа АНУ-ыг олон үзүүлэлтээр давж, юу юугүй дэлхийд тэргүүлэх гэж байна. ОХУ дэлхийд тав дахь улс болж байна хэмээн олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагууд мэдээлэх болоод байна.
Бүр болоогүй ирэх өвөл европ тивийн хүн ард даарах эсэх нь ОХУ-аас хамаарах боллоо хэмээн сандарч байна. Би болж байгаа үйл явдлыг зах зухаас нь зөвхөн тоочиж л байна. Түүнээс биш хөөн задлаж, учир жанцанг нь уудлан өгүүлэх нь чухам л мөнөөх геополитик судлаачдын хийх ёстой ажил болохоор ингэсгээд орхиё.
Орос, Хятад хоёр нэг баг...
Дэлхийн зах зээл дээр ОХУ, БНХАУ хоёр өрсөлдөгчид биш.
ОХУ одоохондоо нефть, хий, нүүрс гээд уул уурхайн болон бусад түүхий эд дэлхийн зах зээлд нийлүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтын сангаа бүрдүүлэхэд голлон анхаарч байна. Харин БНХАУ бол хямд ажиллах хүчиндээ дулдуйдан дэлхийн зах зээлд хамгийн хямд бүтээгдэхүүн нийлүүлэх замаар хөрөнгө бүрдүүлээд эдүгээ дотоодын зах зээл, бүс нутгийн хөгжлөө жигдлэх бодлого голлон барьж байх шиг байна.
Ингэж хэлэх үндэс эдүгээ хятадын хүн ардын банкинд хадгалуулсан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэх болоод байгаа явдал. Дэлхийн зах зээлд одоо БНХАУ машин техник, цахилгаан болон электрон бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн голлон нийлүүлэгч орон. Тийм л болохоор энэ хоёр одоохондоо зах зээл булаалдаж байгаа өрсөлдөгчид биш гэсэн ойлголт давамгайлдаг юм байна.
Цаашдаа юу болохыг ёстой л цаг хугацаа харуулах биз. АНУ улс тэргүүтэй G орнууд энэ хоёр орны өсөн нэмэгдэж байгаа чадавхид таагүй хандаж байгаа талаар би дээр өгүүлсэн. Элдэв саад хориг, эвсэл бүлэглэл ч зохион байгуулж байгааг бид харж байна. Энэ бол жаахан бүдүүлэгдүү хэлэхэд “Лидер нь лидерээрээ байя, лойдор нь лойдроороо бай” гэсэн үг юм уу даа.
Эндээс харвал элдэвлэж байж эрх мэдлийн сэнтийд хүрчихээд эргээд буух цаг нь болохоор зууралдаад байдаг хувь хүний зан ч улс орны харилцаанд байдаг ч юмсан уу даа. Харин улс үндэстний хувьд сэргэн мандаж байгаа ОХУ, БНХАУ хоёр “Тэгье ээ” гээд хатавч руу хулганан сууна гэж үү?...
Үгүй бололтой. Өөр хоорондоо хэл үгээ олж, хэтийн бодлогоо харилцан ашигтайгаар боловсруулж, даган мөрдөх аваас хоёр талд илүү ашигтай болно гэж үзэж байгаа нь тодорхой байна. Бас дээр нь олон улсын хүрээнд байр сууриа олох гэж хоёулханаа зүтгээд тусыг олох нь багатай, нэг санаа бодолтой улс орнуудтай хүч хавсрах нь дээр, харилцан бие биендээ зах зээл нээх нь чухал гэж шийдсэн нь ч тодорхой байна.
Эрхэм уншигч Та ч сүүлийн үед В.В.Путин, Си Зиньпин хоёр Ази, Европ, Америкийн орнуудаар шил шилээ даган яваад байгааг анзаарсан байх. Тэдний айлчлалыг даган яригдаж байгаа зүйл АзиЕвроп- Америк тивийн орнуудыг эгнээндээ нэгтгэсэн БРИКС хэмээх олон улсын шинэ байгууллага, түүний дэргэд нийт дүнгээрээ 200 тэрбум ам.долларын дүрмийн сантай банк, даатгалын байгууллага бий боллоо шүү дээ.
Дэлхийн банк, ОУВСтай ижил үйл ажиллагаа явуулна гэж байгаа. Үүн дээр нэмээд БНХАУ, ОХУ, Тажикстан, Киргиз, Узбекстан зэрэг орныг эгнээндээ нэгтгэсэн, евроазийн газар нутгийн 6 0 хувь, дэлхийн хүн амын 25 хувийг хамарсан байгууллага болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хэмээх байр суурь нь өсөн нэмэгдэж байгаа олон улсын байгууллагыг нэрлэж болно. Энэ бол ОХУ, БНХАУ хоёр нэгдсэн бодлогоор хэлхэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг баг болоод байгааг илтгэх наад захын баримт.
Орчуулагч Н.Пүрэвдагва