Мила Йовович. Холливудын хамгийн ажил хэрэгч бүсгүйчүүдийн нэг тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа дахин хүүхэдтэй болохыг хамгийн их хүсч байгаагаа өгүүлж байсан билээ. Тэгвэл хүсэл нь биелж, бөөн баяр болжээ.
Тэрбээр ”Нүүр ном”-ынхоо хуудсанд энэ талаар “Бүгдэд аз жаргалтай даваа гарагийн мэнд хүргэе. Эхэндээ би “Ресидент эвил” киноны зураг авалтын ажлаар ӨАБНУ руу явах гэж байгаагаа бичихээр догдолж байлаа. Гэхдээ... Одоо бол Пол бид хоёр дараагийн хүүхдээ хүлээж байна” хэмээн бичсэн байна.
Хүүхэд төрүүлэхийг л хамгийн их хүсч байна гэж. Би хөгширч байна. Дахин ээж болоход хүндрэлтэй үедээ дөхөж явна. Тиймээс надад бодож суух зав байхгүй.
Милла жирэмсэн болсноор “Ресидент эвил”-ийн зургадугаар анги ч гэсэн түүнийг төртөл хойшлохоос өөр аргагүй болж байгаа юм. Гэхдээ аз болоход, “Ресидент эвил” төслийн зургадугаар ангийг нөхөр Пол Андерсон нь удирдаж байгаа учир эхнэрээ төртөл ямар ч асуудалгүй ажлаа хойшлуулах боломжтой аж .
Тэрбээр энэ талаар “Бид удаан бодсоны эцэст хүүхдээ төртөл ажлаа хойшлуулахаар шийдсэн” гэсэн байна. Охиныхоо талаар ихэвчлэн ярьсан түүний ярилцлагыг хүргэж байна.
-Жоли, Кейт Бекинсэйл нартай та халз зодолдвол дийлэх болов уу?
-Хэцүү асуулт байна. Ээлжлээд үзэлцвэл магадгүй. Анжелинаг ялахад хэр их хүч зарцуулахаас Кейтийг дийлэх эсэх нь шийдэгдэх болов уу /инээв/.
-Охиноо таеквондогоор хичээллүүлж байгаа гэсэн. Халаагаа эртнээс бэлдэж байгаа гэж ойлгож болох уу?
-Одоо аль ч талаараа шпагат сууж чаддаг болсон. Гэхдээ таеквондогоор хичээллүүлсэн нь зүгээр л сахилга бат суулгахын тулд юм. Түүнээс мэргэжлийн тамирчин болгохыг огтхон ч хүсэхгүй. Мэргэжлийн балетчид, тамирчид чинь биеэ “алж” байж амжилтад хүрдэг байхгүй юу. Гэхдээ мэдээж спортоор хичээллэх дэмий биш. Би охиноо явуулаад байгаа нь “Эхлээд бүх зүйл хэцүү байдаг. Гэвч үнэхээр хичээх юм бол дараа нь хялбархан болдог” гэдгийг ойлгуулахын тулд юм.
Нэг мэдээд авчих юм бол амьдралд нь хэрэгтэй. Гитар тоглож сурахыг хүслээ гэж бодъё л доо. Аккорд цээжлэх, барилт барихад хэцүү санагдана. Гэхдээ спортоор хичээллэж байсан хүн бол больчихгүй. Учир нь хичээгээд байвал сурна гэдгээ мэдэх учраас. Охиноо спортоор хичээлүүлсэн нь орлогчоо бэлтгэж байгаа хэрэг биш ээ. Хэрвээ гайгүй хүмүүжилтэй өсвөл 15 наснаас нь эхлээд халаасны мөнгө өгч эхэлнэ. Тэр үед л юу хийх, ямар мэргэжил эзэмшүүлэх асуудлыг ярилцана даа.
-Та хэзээ нэгэн цагт өөрийгөө хангалттай сайн жүжигчин болчихлоо гэж бодож байсан уу?
-Одоо болтол өөрийгөө дөнгөж суралцаж байгаа гэж боддог шүү дээ. Гэхдээ бас өөрийгөө “доош нь хийж” байгаа хэрэг биш л дээ. Надад зүгээр л сайхан боломжууд таарч байсан юм. Гэхдээ тэглээ гээд би хичээх хэрэгтэй гэдгээ бас ойлгож байсан. Яагаад гэвэл надад эцэг эхээс заяасан авьяас гэж байгаагүй. Тийм болохоор дүр авсны дараа өөрийгөө хамгаалалтгүй болсон юм шиг л мэдэрдэг.
-Охиндоо орос хэл зааж байгаа юу /Мила Йовович Киевт төрсөн, украин гаралтай хүн/?
-Тийм ээ. Надаас ч илүү ярина шүү. Нэгдүгээрт, түүний асрагч эх нь орос. Намайг хагас сайн өдөр хөгжмийн хичээлдээ явсан хойгуур охин маань асрагч эхтэйгээ оросоор харилцдаг.
Хоёрдугаарт, “Ресидент эвил”-ийн зураг авалтыг Торонтод хийх үед маш сайн орос сургуульд явж байсан юм. Бүр нэг, хоёрхон настай байхдаа л орос хэлийг миний төвшинд эзэмшсэн байсан гээд бод. Гуравтайдаа илүү гарч, дөрөвтэйдөө намайг загнах хэмжээнд хүрсэн шүү. Оросоор ярих гэж оролдохоор “Ээж ээ англиар ярь аа. Цаг үрээд байна шүү дээ” гэж хэлсэн шүү.
-Харин одоо та хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байна. Ямар мэдрэмж төрж байна даа?
-Гайхалтай. Би өмнө нь өгсөн нэг ярилцлагадаа хэлж байсан. Хүүхэд төрүүлэхийг л хамгийн их хүсч байна гэж. Би хөгширч байна. Дахин ээж болоход хүндрэлтэй үедээ дөхөж явна. Тиймээс надад бодож суух зав байхгүй. Хүүхэд төрүүлэх бол миний №1 даалгавар байсан. Гэтэл яг ажил эхлэхийн өмнө олддог юм даа.
Пол бид хоёр ярьж байгаад бүх ажлаа хойшлуулж байгаад хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. Биднийг ойлгож, дараа жил болтол хүлээхийг зөвшөөрсөн Өмнөд Африкт ажиллах багийнхандаа баярлаж байгаагаа илэрхийлж байна. Ажлаа эхлэх дараа жилийн зуныг тэсэн ядан хүлээж байна.
Х.Сайхан