Монголын ахмад багш нарын холбооноос хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.
Тэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн шинэ жилд дэвшүүлсэн зорилтыг дэмжих зорилгоор уриалга гаргаснаа олон нийтэд танилцуулж буй нь энэ юм.
Энэ жил ерөнхий боловсролын сургууль 756, цэцэрлэг 1067, их дээд сургууль 100, МСҮТ 79, гадаад хэл, үсчин гоо засал, барилга тээвэр, ХАА-д мэргэжил олгох түр курс 1800 орчим хичээллэх болохыг мэдээллийнхээ эхэнд сонирхууллаа.
Тэтгэвэрт гарсан ч сурган хүмүүжүүлэх үйлст чин сэтгэлээ зориулж буй 30 гаруй мянган ахмад багш нар байдаг аж. Тэдний зүгээс холбоогоороо дамжуулан энэ жил бага анги болон цэцэрлэгийн багш нарт түлхүү туслахаа хэллээ.
Зургаан настай хүүхэд сургуульд орсонтой холбогдуулан хөдөө орон нутагт залуу эцэг эхчүүд мал аж ахуйгаас хөндийрөх хандлага байгаа тул тэтгэвэрт гарсан бага ангийн ахмад багш нарыг явуулын багшаар ажиллуулах боломж байгааг дуулгасан.
Сургуулийн асуудалтай холбогдуулан эхнэр нөхөр хоёр тусдаа байхаас эхлээд хүүхэд сургууль завсардах хүртэл сөрөг үр дагавартай байгаа тул энэхүү санаачлага маш зөв болохыг хэлж байлаа.
Мөн өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидан согтуурах, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхэд харах үйлчилгээг хурдан нэвтрүүлэх, залуу малчдыг бэлтгэх сургууль бий болгох зэрэгт анхаарал тавихыг санууллаа.
Нийт багш түүний дотор ахмад багш нарын цалин тэтгэврийг зохих хэмжээнд нэмэх, 1995 оноос өмнө тэтгэвэртээ гарсан 3000 гаруй ахмад багшид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдэх хэрэгтэйг онцолсон юм.