2013 онд нийт 2555 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, 1 тэрбум 117 сая, 900 мянган төгрөгийн цалин бодогджээ.
Тэдний цалингаас 156,4 сая төгрөгийг суутган нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрт нь шилжүүлсэн байна.
Харин 2014 оны эхний долдугаар сарын байдлаар нийт 3626 хүмүүжигчийг ажлын байраар ханган 774.7 сая төгрөгийн цалин олгосноос 1190 хүмүүжигчийн 160.4 сая төгрөгийг нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрт нь шилжүүлжээ. Хөдөлмөр эрхэлсэн хүмүүжигчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 49.5 хувиар, цалин олголт 46.05 хувиар, нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөр барагдуулалт 74.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Цаашид ч мэргэжлийн сургалт-хөдөлмөр эрхлэлт-цалин олголт-гэм хорын төлбөр-мэргэжилтэй ажилтан гэсэн үндсэн томьёоллоор үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах юм хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.