Сүүлийн үед селфи буюу өөрийнхөө зургийг авах явдал ихээхэн дэлгэрч, янз бүрийн нөхцөлд зургаа авч, олон нийтийн сүлжээгээр бусадтай хуваалцах нь залуусын дунд их тархсан. Энэ сонирхолд нь зориулан селфи хийхэд зориулсан төрөл бүрийн апликейшн гарч байсан бол Сони корпораци үнэртэй усны сав шиг хэлбэртэй, селфи авахад тусгайлан зориулсан камер гаргах нь гэсэн яриа гарч байлаа.
Энэ төхөөрөмжийг Хятадын зах зээлд 845 ам.доллараар борлуулахаар төлөвлөж байна.
Тэгвэл энэ яриа батлагдаж, Сони корпораци Sony Cyber-shot DSC-KW1/WC хэмээх шинэ, ухаалаг төхөөрөмжиндөө хэдийнэ захиалга аваад эхэлжээ.
"Селфи"-камер нь 19.2-мегапиксельтэй, арав дахин томруулах боломжтой, 21 миллиметрийн фокусын зай бүхий өргөн өнцгийн линзтэй гэнэ. Харин энэ камераар авсан зургийг 3.3 дюймын хэмжээтэй жижиг дэлгэц дээр харах боломжтой юм байна.
Төхөөрөмжийг селфид зориулсан гэх ч 180 градус эргэдэг дурантай тул селфи авахаас гадна сонгодог байдлаар ч ашиглаж болох гэнэ. Камер утасгүй холбооны технологид суурилсан бөгөөд утасгүй интернэтэд холбогдох боломжтой тул хэрэглэгчид гэрэл зургаа тэр дор нь олон нийтийн сүлжээнд байрлуулж болох аж.
Одоогоор энэ төхөөрөмжийг Хятадын зах зээлд 845 ам.доллараар борлуулахаар төлөвлөж байна. Ирэх сарын сүүлээр анхны нийлүүлэлт эхлэх юм байна.
Хятад охид бүсгүйчүүд үнэртэй усны сав хэлбэртэй утасны гэр худалдаж авах сонирхолтой байдгийн дээр олон нийтийн дунд селфи хийхээс ичдэг тул ийм утасны гэртэй байснаар үнэртэй ус цацах гэж буй мэт харагдана хэмээн Сони шинэ төхөөрөмжөө Хятадын зах зээлд анхлан гаргажээ.