Челябинск хотод ажиллаж буй манай сэтгүүлч У.Бадамцэцэг Жүдо бөхийн ДАШТ-нд оролцож буй Монгол жүдочдынхоо барилдааны мэдээллийг газар дээрээс нь шуурхай дамжуулсаар байна. Өнөөдөр манай дөрвөн бөх зодоглосон ч харамсалтай нь бүгд хожигдлоо.
Дэлхийн аварга Г.Болдбаатар хамгийн түрүүнд Gogo.mn-д өнөөдөр ярилцлага өглөө. Мөн бид Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга-ын тэмцээний талаарх сэтгэгдлийг уншигчиддаа хүргэсэн байгаа.
Жүдо бөхийн, Монголын гурав дахь дэлхийн аварга тодорсон баяртай мөч өчигдөр орой тохиосон юм. Энэ баярт мөчийг буюу Г.Болдбаатарын Гүржийн бөхийг ялсан барилдааныг агшин бүрээр нь харуулсан гэрэл зургийн сурвалжлага болон дүрс бичлэгийг ч бид бэлдсэн байгаа. Та зураг дээр дарж, бүрэн эхээр нь хүлээж аваарай.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
•Чингис бондын зарцуулалтын хүрээнд энэ сарын 22-ны байдлаар Дархан нэхий ХК, Хайтан салон гэх хоёр компани 3.5 тэрбум төгрөгийн зээл авчээ.
•Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус тус хуваарилан өглөө.
•Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэгийн манай улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нар ёслолын уулзалт хийлээ.
•Шалгалтаар хуурамч тасалбар илрүүлээгүй боловч ийм зөрчил гарч болзошгүй тул Нийслэлийн Тээврийн газраас автобусны тасалбарыг тухайн өдөр худалдахыг санууллаа. Мөн маргааш өдрийн тасалбар худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулсан юм.
•Смарт электрониксийн хамт олон жил бүрийн 9, 10 дугаар сард хуримаа хийж буй хосууддаа зориулж, багцын бэлэгтэй смарт хямдрал зарладаг уламжлалынхаа дагуу “Шинэ гэр бүлийн багц”-ууд болон “Ухаалаг сонголт”- ын багцаас сонголт хийх боломж олгож байна.
•Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар БЗД-ийн 21-р хороонд 100 хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо.
•“М-Си-Эс Кока-Кола” компанийн Sprite брэнд болон ТЛЖ-13 ТББ-ын залуучууд хамтран сагсан бөмбөг сонирхогчдын дунд “СПРАЙТ 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг Чингисийн талбайд энэ сарын 26-29 ны өдрүүдэд 10 дахь жилдээ зохион байгуулах боллоо.
•Өнөөдрийн байдлаар Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 93 хувийн явцтай байгааг албаныхан дуулгав.
•Скайтел групп хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан “Ухаалаг гар утасны баяр-2014” үзэсгэлэн худалдааг Драмын театрын урд талбайд 2014.08.16-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байна.
•Монголын ахмад багш нарын холбооноос хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ. Тэтгэвэрт гарсан ч сурган хүмүүжүүлэх үйлст чин сэтгэлээ зориулж буй 30 гаруй мянган ахмад багш нар байдаг аж.
•Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав “Евро-Азийн орнуудын Ерөнхий прокуроруудын зөвлөлдөх уулзалт”-нд оролцохоор ОХУ-ыг зорьжээ.
•Мобиком корпорациас уламжлал болгон зохион байгуулдаг “Моби-Экспо” урамшуулалт худалдаа энэ жил 08/25-08/31-ний хооронд Тэди төвийн урд талбайд зохион байгуулагдаж байна.
•Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори биш бүрэн хэмжээнийн эмнэлэг байгуулахаар болжээ.
•“Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрийн эхний 7 хоногт хамгийн олон санал авсан, шилдэг төслөөр 2 дугаартай оролцогч МУГЖ И.Одончимэгийн “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл 58.330 саналаар шалгарсан байна.
•Нийт ял эдэлж буй хоригдогсдын 1800 орчим нь буюу 28.5 хувь нь бага боловсролтой бөгөөд бичиг үсэг огт мэдэхгүй хоригдогсдыг албан бус боловсролын “Гэгээрэл” төв, зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хамруулж байна.
•УИХ дахь МАН-ын бүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүлж, Засгийн газар таван чиглэлд анхааран ажиллах шаардлагатайг онцолжээ.
•Зөвлөлтийн алдарт зохиолч, цэргийн сурвалжлагч Константин Симоновын “Хаа холын дорнын тэртээд (Халхын голын тэмдэглэл) Жуковын намтраас” номыг Орхунт овгийн Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж, Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулан монгол хэлээр хэвлэжээ.
•"Наран групп"-ээс жил бүр зохион байгуулдаг “НАРАН ЭКСПО” уламжлалт, үзэсгэлэн худалдаагаа 13-р хороололд байрлах "Монгол экспо" үзэсгэлэнгийн танхимд ажиллуулж байна.