Жүдогийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг болон эмэгтэйчүүдийн -57кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай гурван бөх зодоглох юм.
1. Эрэгтэйчүүдийн -73кг-ын жинд 2009 оны жүдогийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар эхний барилдаанаа Кыргызстаны бөх Жаныбек Уулу Руслантай хийнэ.
2. Эрэгтэйчүүдийн -73кг-ын жинд 2012 оны олимпын хүрэл медальт С.Ням-Очир эхний барилдаанаа Канадын тамирчин Брианд Этьентэй хийнэ.
3. Эмэгтэйчүүдийн -57кг-ын жинд, ААШТ-ий хошой хүрэл (2012, 2013) медальт дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглож байгаа Д.Сумъяа гоц мөргөсөн бөгөөд Өмнөд Солонгос болон Израйлийн бөхчүүдийн аль ялсантай барилдах юм.
Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлэх бөгөөд барилдааны талаарх мэдээллийг бид та бүхэндээ шууд дамжуулан хүргэх болно. Мөн та тамирчдын оноолт болон барилдааны үр дүнг Жүдо ДАШТ 2014 цэснээс авах боломжтой.