Нуруу нугасны төрөлжсөн “Гранд мед” эмнэлэгт БНСУ-ын эмч нарын баг ажиллаж байгаа билээ. Тэдний дунд гурван сувилагч ажиллаж байгаа юм.
Тэдний нэг мэс заслын сувилагч Ли Дү Юнтай ярилцлаа.
-Өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулаач?
-Би БНСУ-ын зүүн эргийн далайн хотод төрсөн. Ёнсэй их сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Сөүлийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт гурван жил, Канадад хоёр жил ажиллаж байгаад ирсэн. Солонгосын сувилагч нар Канад, Америк, Австраль, Шинэ Зеландад зэрэг улсуудад очиж ихээр ажилладаг.
Миний хувьд өөрийн сурсан мэдсэн зүйлээ монгол сувилагч нарт зааж сургая гэсэн хүсэлтэй ирсэн. “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр, БНСУ-ын байгууллагатай гэрээ байгуулж, сувилагч шалгаруулж авсан. Шалгаруулалтад 1000 орчим сувилагч өрсөлдсөнөөс миний бие шалгарч ирсэн.
-Монголын талаархи анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
-Монголд ажиллана гэж анх хэлэхэд хамгийн түрүүнд цэнхэр тэнгэр, тал газар нүдэнд харагдсан. Эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжилтэй орны төвшнөөс доогуур гэж сонсоод хөгжүүлэхэд нь өөрийн чадах ядахаар хувь нэмрээ оруулна гэж бодсон.
Бас хоттой гэж бодоогүй. Улаанбаатарт хөл тавьтал том хот угтсан. Монголд ажиллаж байгаадаа туйлын баяртай байна.
-Монгол сувилагчид хэр мэриймтгий байна. Хэр сурч байна?
-Солонгосоос гурван сувилагч “Гранд мед” эмнэлэгт ажиллаж байна. Нэг нь тасгийн, нөгөө нь өвдөлтийн менежментийн, гурав нь дахь нь хагалгааы сувилагч буюу миний бие.
Миний хариуцсан мэс заслын сувилагч нарын ажиллах төвшин эрс дээшилсэн гэж бодож байна. Би Монголын сувилагч нарын хэрхэн ажиллаж байгааг харж байгаагүй. Гэхдээ нуруу нугасны тал дээр “Гранд мед” эмнэлгийн сувилагч нар Монголдоо номер нэг гэж хэлж чадна.
-БНСУ-ын зүүн эргийн зөөлөн дулаан уур амьсгалтай газраас хүйтэн газар ирэхэд ямар байсан бэ?
-Манай хот далайн эрэг дагуу ч гэлээ далайн салхитай, жиндүү газрын тоонд ордог. Мөн Канадад хоёр жил болохдоо хүйтэнд нь дассан. Хүмүүсийн ярихын аймар хүйтэн юм болов уу гэж бодож байсан, санасныг бодоход гайгүй байсан /инээв.сур/.
-Монгол хүмүүсийн тухай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголчууд солонгосчуудтай олон зүйлээр их төстэй санагдсан. Их яаруу, ямар нэгэн юманд тэвдээд гүйж байдаг нь адилхан санагддаг. Өөр нэг тал нь их өөдрөг. Ямар нэгэн юм болохгүй байсан ч “За болох байлгүй дээ”, “Болно доо. Санаа бүү зов” гэж хүлээж авдаг нь монгол хүний онцлог юм болов уу гэж бодож байна.
-Ямар хугацааны гэрээтэй ирсэн бэ. Хэзээ буцах вэ?
-Нэг жил ажиллах гэрээтэй ирсэн. Удахгүй буцна.
-Хөдөөгүүр хэр их явсан бэ. Хаагуур явж үзэх юмсан гэж бодогдсон бэ?
-Өвөл Хөвсгөл рүү явсан. Тийш явахдаа Монголын өвлийн үзэсгэлэнт байгалийг үзсэн. Наадмын үеэр сувилагчийнхаа гэрт очиж хоёр хоносон. Монголын хамгийн сайхан нь шөнийн тэнгэр. Одод нь маш үзэсгэлэнтэй.
-Ямар монгол хоолонд дуртай болсон бэ?
-Хуушуур /инээв.сур/.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.