Манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд мал хэвийн өвөлжиж, хаваржих боломжтой, өөр аймгийн мал оторлох бэлчээрийн нөөцтэй байна.
Харин 30 хувьд нь өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангаж, өөр сумдад оторлох шаардлагатай байгаа ажээ.
Баян-Өлгийн Баяннуур, Булган, Ховдын Манхан, Зэрэг, Мөст, Мөнххайрхан, Булган, Буянт, Хөвсгөлийн Төмөрбулаг, Архангайн Булган, Өгийнуур, Хашаат, Цахиур, Өлзийт, Булганы Орхон, Гурванбулаг, Рашаант, Өвөр-хангайн Баруунбаянулаан сум, Өлзийт, Дор-ноговийн Улаанбадрах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан, Өмнөговийн Ханхонгор, Цогтцэций зэрэг суманд бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн гэнэ.
Эдгээр суманд өвөлжилтийн байдал хүндрэхээр байгаа тул зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.
ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас энэ тухай тодрууллаа.
-Энэ жил хэдий хэмжээний өвс, хадлан тэжээл бэлтгэх вэ?
-Хадлан тэжээлийг бэлтгэх үйл явц дөрвөн үе шатаар явагддаг. Малчид өөрсдийн малын хэрэгцээнд, орон нутгийн удирдлагууд сумын аюулгүйн нөөцийг, мөн аймгийн аюулгүйн нөөц, улсын аюулгүйн нөөц бүрдуүлдэг үе шаттай. Энэ жил өвөлжих, хаваржих малын тоо 50 орчим сая байна. Малчид өөрсдөө малын тэжээлээ бэлдчих юм бол 1.2-1.3 сая тн өвс хадлан, 60.000 орчим тн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Бүс нутгуудын онцлогоос шалтгаалаад малчдын бэлтгэх хадлан тэжээл харилцан адилгүй. Жишээ нь, Хэнтий болон Дорнод аймгийн хойд талын сумдууд хадлан, тэжээл түлхүү бэлддэг. Харин говийн аймгуудад өвсний гарц хангалтгүй учир хүндрэлтэй.
-Цаг агаарын байдал хэр байна вэ?
-Нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн, 20 хувьд гандуу, 10 хувьд нь гантай байна гэж цаг уурчид мэдээлсэн. Ер нь бол энэ жил хур их орж, зуншлага сайхан байсан. Харин сүүлийн саруудад хурц нар гарсны улмаас зарим нутгаар гандах төлөвтэй байна. Түүнчлэн төвийн болон баруун аймгийн нутгаар олон жилийн дунджаас давсан цочир, хүйтэн өвөл болох шинжтэй байгаа. Малчид дархан цаазат бүс нутагт, хилийн хориотой зурвас газруудад зөвшөөрлийн дагуу өвөлжих боломж бий.
Э.Соёлбаатар