2010 онд болсон эмх замбараагүй байдлын үеэр Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреаг хөнөөхийг завдсан зургаан цагдаад тус улсын шүүхээс 12 жилийн хорих ял оноожээ.
Прокурорын газрын мэдэгдснээр 51 гэрч, 38 баримт, тэр дундаа дүрс болон дуу бичлэгийн тусламжтайгаар сэжигтнүүдийн гэмт буруутайг тогтоосон гэнэ.
2010 оны есдүгээр сард цагдаа нарт олгодог байсан мөнгөн тэтгэмж, хөнгөлөлтийг багасгах хууль Эквадорт гарчээ. Үүнийг эсэргүүцсэн цэргийн албан хаагчид болон цагдаагийнхан нийслэл Кито дахь цэргийн анги, хэд хэдэн цэргийн баазыг эзлэн, нийслэл дэх олон улсын нисэх буудлын ажиллагааг зогсоож байсан юм.
Түүнчлэн жагсагчид Ерөнхийлөгчийг шархдуулж, дараа нь Ерөнхийлөгчийн хэвтсэн эмнэлгийг бүсэлж байжээ. Прокуророос мэдээлснээр хэрэгт буруутгасан этгүүдүүд бүгд эмх замбараагүй байдлын үеэр эмнэлгийн ойролцоо байж, төрийн тэргүүн рүүгээ гал нээхэд бэлэн байсан гэнэ.
Эх сурвалж: Риа новости