Бразилийн 54 настай Вальелусио Гонсальвесыг эмч нар нас барсан гэж үзэн, цогцос хадгалах газар руу илгээжээ. Гэтэл “үхсэн” хүн гэнэт сэргэсэн байна.
Вальделусио Гонсальвес ходоодны хавдрын эмчилгээ хийлгэж байсан бөгөөд наймдугаар сарын 23-нд амьсгалахад хүнд болж, түүнийг эмнэлэгт хүргэжээ. Харин маргааш өглөө нь эмч нар түүнийг нас барсан гэж гэрийнхэнд нь дуулгасан байна.
Дараа нь “талийгаач”-ийн ах Валтерио Гонсальвес Сальвадор хотын цогцос хадгалах газар руу явж, гэрийнхэн нь оршуулганд бэлдэж үлджээ.
Валтерио Гонсальвес цогцос хадгалах газарт очсоны дараа дүү нь амьд байгаа шинж тэмдэг илэрсэн байна. “Бид дүүгээ оршуулахад хэдийнэ бэлдээд эхэлчихсэн байсан. Би цогцос хадгалах газарт оршуулганы хувцас авч очсон юм. Тэндхийн ажилтууд надад түүнийг зааж өгсөн. Би ойртоод очиход тэр уут нь яг л амьсгалж байгаа юм шиг дээш доош хөдөлж байсан” хэмээн Дэйли Мэйл сонинд бразил эр ярьжээ.
Эмч нар дүү нь амьд байгаад ихэд гайхсан гэнэ. Ингээд түүнийг эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ. Одоогоор “дахин амилсан” эр ярьж чадахгүй байгаа ч захидлаар гэрийнхэнтэйгээ харилцаж, Бразилд гэгээнтэн гэж тооцогддог Ирма Дульсе гэх гэлэнмаагийн ачаар аврагдсан гэж бичсэн байна.
“Үхэл ирснийг би нүдээрээ харсан, гэхдээ би үхэх болоогүй гэдэгтээ итгэлтэй байсны ачаар амьдарч чадлаа. Би Ирма Дульсегийн өмнө зогсож, гайхамшгийг бүтээгээч гэж гуйсан. Тэр миний мөргөлийг сонссон. Би ээжийгээ ч харсан, ээж маань надад “Хүү минь тэсээрэй, чи аврагдана” гэж хэлж байлаа” хэмээн тэрбээр бичжээ.
Азтай эрийг бурхан эсвэл өөр нэгэн аварсан байлаа ч эмнэлгийнхэнд ноцтой асуудал тулгарсан гэнэ. Учир нь орон нутгийн эрүүл мэндийн хэлтэс энэ тохиолдлыг шалгаж байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнуудаас тодруулга авч байгаа аж.
Энд дуулгахад Бразилд хүнийг нас барсан гэж оношилсон ч амилсан анхны тохиолдол энэ биш юм. Саяхан шинээр мэндэлсэн охиныг нас барсан гэж оношилсон ч сувилагч бүсгүй цогцос хадгалах газар руу биш сүм рүү авч яван, залбирал үйлдэхэд гурван цагийн дараа хүүхэд амилж байжээ.
Эх сурвалж: Вести