"Суварга бүтээх нь буян ч хүүхдийн эмнэлэг барих нь түүнтэй дүйцэх буян юм"
Ажиа Ринбүүчий
Өвлийн утаа, эрүүл бус хоол хүнснээс болоод ч тэр үү сүүлийн жилүүдэд хүүхдийн эмгэг тэр дундаа цусны өвчин, хавдар ихсэх хандлагатай болсон. Харин үүнд зориулсан нарийн мэргэжлийн эмнэлэг байхгүй учир ЭХЭМҮТ болон ХСҮТ-д тэдгээр хүүхдүүд ханддаг ч хангалттай сайн оношлогдон, эмчлэгдэж чаддаггүй.
Ажиа Ринбүүчий нь 2012 онд өөрийн санаачилгаар “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” байгуулахаар болжээ. Хоёр жилийн дараа буюу өнөөдөр түүний санаачилсан дээрх эмнэлэг сайн санаат олон хүний дэмийн ачаар үйл ажиллагаагаа явуулахад аль хэдийнэ бэлэн болжээ.
Ажиа Ринбүүчий болон энэхүү ажилд гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөл өнөөдөр эмнэлгийн талаар мэдээллийг өгсөн юм. Барилгын нээлт билэгт сайн өдөр буюу маргааш болох юм.
ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ТУХАЙ:
Цусны эмгэг болон хавдартай хүүхдүүдэд тусгайлсан өрөө, орчин хэрэгтэй байдаг. Тэгвэл энэхүү дээрх шаардлагад бүрэн нийцсэн тав тухтай ба өвчтөний аюулгүй байдлыг хангасан орчин, хүчилтөрөгч ба агаарын нэгдсэн систем, цахилгааны болон агааржуулалтын системтэй байхаар төлөвлөгджээ.
Өргөтгөлийн барилга нь хоёр үндсэн байгууламжаас тогтож байгаа бөгөөд хүүхдийн эмнэлэгтэйгээ хүзүүвчээр холбогдсон. Үүнд:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тасгууд байрлах /6 давхар барилга/,
- Сургалт, судалгаа, зочин эмч мэргэжилтний байр /3 давхар барилга/
Нэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 6 давхар барилгын хэсэг
- Нярайн эрчимт эмчилгээний тасаг - 25 ортой
- Цусны эмгэг - хавдар судлалын тасаг - 50 ортой
- Нярайн болон хавдрын мэс заслын хэсэг
- Оношилгоо, эмчилгээний хэсэг (ангиографи, СТ)
- Хөнгөвчлөх эмчилгээний хэсэг
- Эмчилгээний дараах амрах өрөө
- Сургалтын өрөө тус тус байрлана
Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийн барилга нь бүхэлдээ дохиолол, камер, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдвэрлэсэн ба давхар бүрт үйлчлүүлэгчид зориулсан хүлээлгийн, уулзалтын талбай, өрөөнүүдтэй. Мөн үйл ажиллагаа явуулах тасаг бүрийн онцлогт тохирсон тоног төхөөрөмжөөр хангагдаж байна.
1 -р давхар
Хүүхдийн зүрхний ангиографи (катетер)-ийн лаборатори. Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар (2.4 тэрбум төгрөг) хамгийн сүүлийн үеийн Siemens брэндийн 2 туйлт иж бүрдэл тоног төхөөрөмж суурилагдсан. Энэ хэсэгт зүрхний төрөлхийн гаж хөгжлийг эрт оношилж, эмчлэх зориулалттай оношлогоо эмчилгээний хэсэг байрлах ба өвчтөний хяналтын болон эрчимт эмчилгээ, ажилбарын өрөөнүүдтэй.
• Эхний үед жилд дунджаар зүрхний төрөлхийн хөгжлийн гажгийн оношилгоог 50-100 хүүхдэд хийж, битүүрээгүй артерийн цоргыг засах 50, тосгуур хоорондын цоорхой эмчлэх 50, баллон ажилбар 20 хүүхдэд хийхээр төлөвлөжээ.
Компьютерт томографи. Австри улсын хөнгөлөлтгэй зээл, Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.
2-р давхар
Мэс заслын эмгэгтэй нярай хүүхэд ба хавдартай хүүхдэд хийгдэх мэс заслын хэсэг нь 2 хагалгааны өрөө, урьтал унтуулгын 2 өрөө ба сэрээх өрөөнөөс бүрдэнэ.
3-р давхар
Нярайн эрчимт эмчилгээний тасаг байрлана. Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг тасгийг 25 ортой болгон өргөжүүлжээ. Тасагт мэс заслын эмгэгтэй нярай хүүхэд эмчлэгдэх хэсэг, шаардлагатай өвчтөнийг тусгаарлан эмчлэх өрөөнүүд анх удаа шинээр хийгджээ.
Ингэснээр ЭХЭМҮТ-ийн төрөх тасагт төрсөн, эрчимт эмчилгээ ба удаан хугацааны эмчилгээ шаардлагатай нярай, дутуу төрсөн, бага жинтэй нярайг 72 цагаас хэтрүүлэхгүй шилжүүлэн авч эмчлэх боломж нээгдэж байна.
4, 5, 6-р давхар
“Хүүхдийн цусны эмгэг - хавдар судлалын тасаг” байрлана. Энэ тасагт хүүхдэд тохиолдох хавдрын өвчний эмийн ба химийн эмчилгээ хийгдэнэ. Мөн ясны чөмөг шилжүүлэн суулгасан хүүхдэд зориулсан тусгай вакуум өрөө байрлана.
Хүнд өвчтэй хүүхдэд зориулагдсан бүх нөхцлөөр хангагдсан. Тухайлбал, өрөө бүр дохиоллын систем, телевиз, хөргөгч, ариун цэврийн өрөө, усанд орох өрөөтэй байна. өрөөтэй аж.
Хоёр. Сургалт, судалгаа, зочин эмч мэргэжилтний байр - 3 давхар барилгын хэсэг.
Эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, сэтгэлзүйн тусламж үзүүлэх, бясалгал хийх зориулалтаар байгуулагдсан.
- Эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж дадпагажуулах, зочин профессорууд байрлаж ажиллах 14 өрөө.
- Номын өргөөний хүндэтгэлийн төв хэсэгт “Оточ манал” бурхан байрлахаар тусгагджээ. Энэ нь мэс засалд орох гэж байгаа болон өвдсөн хүүхдийнхээ төлөө залбирах сүсэгтэн олонд зориулсан бурхны өрөө юм.
АЖИА РИНБҮҮЧИЙ ЦААШИД ОЛОН ХҮҮХДЭД ТУСЛАХАД АНХААРАХЫГ УЛСААС ХҮСЛЭЭ
Дээрх барилгын нийт өртөгийг анх 4,1 тэрбум төгрөг гэж тооцолж байсан хэдий ч зах зээлийн үнэ ханшнаас шалтгаалж 6 тэрбум гаруй төгрөгөөр босчээ. Олны хүч оломгүй далай гэдгийг баталсан, түүний санаачилсан энэхүү буяны үйлд олон энгийн иргэн, байгууллага, ажилчин нэг өдрийн цалингаа хандивлаж, Засгийн газар, ЭМЯ, улс төрчид тусалжээ. Барилгын ажлыг гүйцэтгэсэн "Тэргүүн чансаа" болон "Батсайхан" ХХКомпаниуд ашгийн төлөө бус, зах зээлийн ханшаас хямд үнээр барилгын ажлыг гүйцэтгэжээ.
Энэхүү эмнэлэгийг төр хүлээж авах бөгөөд цаашид өвчтэй олон хүүхдэд туслахад анхаарахыг тэрээр хүссэн юм. Мөн нээлтийн дараагаар хандивын дэлгэрэнгүй тайлан мэдээллийг хүргэнэ гэлээ.
Ажиа Ринбүүчий 1950 онд Хөхнуурт Монгол гэр бүлд төржээ. Улмаар хоёрдугаар бурхан хэмээн алдаршсан Богд Зонховын эцгийн найм дахь дүрээр тодорчээ. Тэрээр 2011 онд “Энэрэл Нигүүлсэл Оюун билгийн төв” ТББ-г манай улсад байгуулсан. Ажиа Ринбүүчий өмнө нь 2006 онд манай улсад ирэхдээ “Би Монголын өвдөж зовсон хүүхдүүдэд тусалмаар байна” гэж шавьдаа хэлж байсан гэдэг.
Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн төлөө санаачилсан буяны үйлд тань баярлалаа, Ажиа Ринбүүчий.
Хандивын данс:
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК : 452565325 /төгрөг/
ХААН БАНК : 5028569730 /төгрөг/
ГОЛОМТ БАНК : 1105049505 /доллар/
ДАНСНЫ НЭР: “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ