2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд I-V анги шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ.
Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд 100 гаруй эрдэмтэн судлаачид боловсруулсан байна.
Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн 40 лаборатори сургуулийн 1680 багш уг хөтөлбөрийг туршин, хэрэгжүүлжээ. Мөн 860 гаруй сургагч багш нар улсын хэмжээнд 13310 багш, удирдагуудад сургалт зорион байгуулсан байна.
Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр,
-Сургалтын хөтөлбөрийн оронд боловсролын хөтөлбөртэй болж,
-Боловсролын нийтлэг удирдамжийн оронд ерөнхий чиглэл өгдөг,
-Мэдлэг шалгахын оронд чадварыг үнэлдэг болж,
-Сургахын оронд суралцах,
-Хичээллэхийн оронд турших,
-Цээжилж суралцахын оронд бие биедээ нөлөөлөх, олж нээн, суралцдаг үйл явц өрнөх аж.
Шинэчилсэн хөтөлбөр дэлхийн хамгийн шинэ технологи, боловсрол судлалын мөрөөдлийг шингээж чадсан хөтөлбөр болсныг БШУ-ны сайд Л.Гантөмөр онцолсон юм.
Сонирхуулахад, энэ хичээлийн жилд 59352 хүүхэд I ангид элсэн суралцах аж.