Нэрийн хуудас
Зоригтбаатарын Энхзориг. 1987 онд төрсөн. ШШБЕГ-ын “Сүлд” спорт хорооны
тамирчин. Улсын хоёр удаагийн аварга (2006-2007). Азийн наадмын мөнгө (2006), Азийн
АШТ-ий алт (2007), Залуучуудын ДАШТ-ий хүрэл (2004) медальтай. Мөн Чехийн
ОУТ-ээс алт, Германы “Химийн цом” ОУТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.
Боксын ОУХМ Зоригтбаатарын Энхзоригийн хувьд 2007 он сайнтай, саартай өнгөрч
байна. Нутаг дээрээ зохиогдсон Азийн АШТ-ээс мэндэлсэн гурван аваргын нэг нь болж,
төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн хэдий ч Чикагод болсон ДАШТ-д гэмтлийн улмаас
санасандаа хүртэл тоглож чадсангүй. Гэхдээ 20 настай түүний гол амжилт өмнө нь
хүлээж байгаа гэдэг нь тодорхой. Он гараад З.Энхзориг олимпийн эрхийн төлөөх
тулаанд мордоно. Энэ тэмцээнээс Бээжингийн визээ өвөртлөөд ирнэ гэж олон хүн
харуулдаж суугаа нь тодорхой. “ТЦ” сонин 2007 оны хамгийн сүүлийн
дугаарынхаа зочноор түүнийг урьлаа.
-Юуны өмнө оны шилдэг тамирчнаар шалгарсанд баяр хүргэе. Өөрийгөө шилдэг 10-ын
тоонд багтана гэж бодож байв уу?
-Шилдэг 10-ын тоонд орчихоосой гэж бодож байсан. Гэхдээ сайн тамирчин олон
байсан болохоор тийм ч итгэлтэй биш байлаа. Миний нэрийг гэнэт зарлахад бөөн
баяр болсон. Эхэндээ итгэж өгөхгүй байсан.
-Өнгөрч байгаа 2007 оныг хэрхэн дүгнэж байна?
-Эхний хэдэн сар гайгүй явж байсан. Харин Азийн АШТ-ий дараа мөрөө гэмтээчихээд
хүссэн амжилтаа үзүүлж чадсангүй.
-Одоо мөрний гэмтэл гайгүй юу? Хэзээ бүрэн эдгэнэ гэсэн бэ?
-Сая хэд хоног сайн эмчлүүлж авлаа. Одооноос л гайгүй болж байна. Эмч намайг бэлтгэлээ
хэд хоног хийхгүй бол сайн эдгэрнэ гэсэн. Тэгээд 14 хоног бэлтгэл хийсэнгүй.
Энэ хугацаанд нэлээд сайн эмчлүүлсэн. Өчигдрөөс л бэлтгэлдээ орж байна.
-Энэ жил анхны ДАШТ-дээ оролцсон. Тэмцээний уур амьсгал ямар юм байна?
-Маш олон орны тамирчид ирсэн том тэмцээн болсон. Ийм том тэмцээнд хүч сорих
сайхан юм билээ. Өрсөлдөөн ч ширүүн байсан.
-Тэмцээний үеэр гэмтэлтэй гараа яаж аргалав?
-Өвчин намдаах тариа хийчихээд тоглосон.
-ДАШТ-д хийсэн тоглолтуудаа эргээд дурсвал?
-Эхлээд Филиппиний тамирчныг оноогоор ялсан. Их ойролцоо, өрсөлдөөнтэй тоглолт болсон
юм. Харин дараа нь Армений боксчинд хожигдсон. Хэрвээ түүнийг ялчихсан бол
америктай олимпийн эрхийн төлөө тоглох байлаа.
-Хэрвээ гар гэмтээгүй бол… гэж харамсах сэтгэл төрж байв уу?
-Би гэмтэлтэй байсан болохоор тэмцээнээс өмнө олигтой бэлтгэл хийж чадаагүй.
Формондоо сайн ороогүй байсан. Уг нь бие гайгүй, бэлтгэл сайн байсан бол хожих
бүрэн боломжтой санагдсан.
-Жингийнхээ шилдгүүдтэй гар зөрүүлээд үзчихсэн үү? Эвгүй өрсөлдөгч гэвэл
хаанахыг нэрлэх вэ?
-Азидаа Хятадаас бусадтай нь тоглоод үзчихсэн юм байна. Эвгүй өрсөлдөгч гэвэл Америк,
Орос гээд байна даа. Ер нь боксын спорт бүх оронд жигд хөгжиж байгаа болохоор
сул өрсөлдөгч гэж бараг үгүй дээ.
-Одоо олимпийн эрхийн тэмцээндээ бэлдээд байна уу?
-Нэгдүгээр сарын 24-нд Тайландад олимпийн эрхийн эхний тэмцээнтэй. Миний жинд
Азиас гурван тамирчин эрхээ авсан. Тиймээс Тайландын тэмцээнээс алт, мөнгө,
Казахстаны тэмцээний алтан медаль авсан нь олимпийн эрхээ авах байх. Тайландын
тэмцээн л хамгийн шанстай нь.
-Жин хэд хүрээд байна. Хэд хоног бэлтгэл хийгээгүй болохоор нэмэгдсэн үү?
-Жин гайгүй ээ. Ер нь миний жин хэвийн л байдаг юм.
-Азийн АШТ-д төрийн дууллаа эгшиглүүлсэн хүний нэг бол та. Тухайн үед
хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө түрүүлж чадахгүй бол… гэсэн айдас төрж байв уу?
-Монголчууд боксчдоо харж, амжилт гаргаасай гэж хүлээж суусныг ойлгож байсан. Тэднийхээ
итгэлийг алдахгүй юмсан гэж их л хичээсэн дээ. Азийн АШТ-ий өмнө ид формондоо
ороод байсан болохоор тоглоход ч амар байлаа.
-Тоглолтыг чинь харж байхад их амархан ялалт байгуулаад байгаа юм шиг
санагдсан?
-Харахад тийм ч яг тоглоход хэцүү шүү дээ. Эвгүй тамирчин их олон байсан. Багш нарынхаа
хэлснээр зайнаас оноо түүж тоглохыг зорьсон. Түрүүлсний дараа сэтгэл хөнгөрөөд
сайхан болдог юм билээ. Сүүлд шилдэг тамирчнаар тодроход сайн итгээгүй.
Халаалтын өрөөнд байсан болохоор хэд хэдэн удаа дуудуулж байж гарч ирсэн.
-Удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ оноо яаж угтдаг вэ?
-Жил бүр гэрийнхэнтэйгээ шинэ оноо угтдаг. Харин дараа нь найз нартайгаа талбай
орж баярладаг.
-Эхээс хэдүүлээ билээ?
-Гурвуулаа. Би дундах нь. Дээрээ нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй.
-Дүү чинь бокс сонирхож байна уу?
-Манай дүү спортын тал дээр эвсэл муутай. Харин хичээл сурлагадаа сайн. Номын мөр
хөөсөн хүн болох байх. Манай эгчийн хүү харин боксоор хичээллэдэг юм. Саяхан
хүүхдийн тэмцээнд түрүүлээд шилдэг боксчны шагналыг нь авсан байна лээ. Их
хөдөлгөөнтэй хүүхэд бий.
-Нас 20 хүрчихлээ. Гэр бүлийн амьдралаа бодоод эхэлчихсэн үү?
-Найз охинтой. Одоо сурдаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Олимпийн эрхээ аваад ирээрэй гэж хүсье.