ОХУ-ын Челябинск хотод болж буй жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай гурван бөх зодоглосон. Харамсалтай нь Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлөлөө.
- Харин Д.Сумъяа хэсээсээ гарч, Монголын цагаар 19.00 цагт медалийн төлөө барилдана. Челябинск хотод ажиллаж буй манай сэтгүүлч У.Бадамцэцэг та бүхэнд энэ барилдааны үр дүнг цаг алдалгүй шууд дамжуулна.
- Нийслэлд үе үе газрын маргаан дэгддэг. Зун цагт идэвхждэг энэ төрлийн маргаан өнөдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 52 дугаар сургуулийн хашаанд боллоо. Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг сэтгүүлч Г.Одгарав газар дээрээс нь сурвалжилсныг хүлээн аваарай.
- Жил бүрийн 8 дугаар сарын сүүлчээр нийслэлийн цэцэрлэгүүд хүүхдээ бүтгүүлэх гэсэн эцэг эхчүүдийн хөлд дарагддаг. Энэ жил ч дээрх байдал давтагсан. Харин БШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр өнгөрсөн онтой харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 8000 орчмоор нэмэгдсэн гэсэн юм.
- Өвлийн утаа, эрүүл бус хоол хүнснээс болоод ч тэр үү сүүлийн жилүүдэд хүүхдийн эмгэг тэр дундаа цусны өвчин, хавдар ихсэх хандлагатай болсон. Харин үүнд зориулсан нарийн мэргэжлийн эмнэлэг байхгүй учир ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-д тэдгээр хүүхдүүд ханддаг ч хангалттай сайн оношлогдон, эмчлэгдэж чаддаггүй. Ажиа Ринбүүчий нь 2012 онд “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” байгуулахаар санаачилсан. Дээрх эмнэлэг сайн санаат олон хүний дэмээр үүдээ нээхэд бэлэн болсон тухай сайхан мэдээг Ажиа Ринбүүчий болон энэхүү ажилд гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөл өнөөдөр мэдээллээ. Та зураг дээр дарж, дэлгэрэнгүйг хүлээн аваарай.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР - 2013 онд нийт 2555 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, 1 тэрбум 117 сая, 900 мянган төгрөгийн цалин боджээ.
- Иргэд бусдын дугаарыг ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихэссэн тул иймээс Нийслэлийн Замын цагдаагийн газраас хяналт, шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авч байгаа юм байна.
- Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
- Самрын ургацын талаар болон цаашид авах арга хэмжээ, Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын талаар БОНХЯ-наас өчигдөр мэдээлэл хийжээ.
- БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-нд эхэлсэн “Наньжин-2014” залуучуудын II олимпоос Б.Дөлгөөн мөнгөн медаль авлаа.
- Төвийн болон баруун аймгийн нутгаар олон жилийн дунджаас давсан цочир, хүйтэн өвөл болох шинжтэй байгааг анхаарууллаа.
- Оюутогой ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан олон улсын арбитрын шүүхэд очих хүртэл хурцаджээ.
- Энэ сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн дугаарын хязгаарлалт болон, нийтийн тээврийн шинэ чиглэл ням гараг буюу 31-ний 21:00 цагаар дуусгавар болно.
- Газар өмчлөх эрх авсан иргэд хугацаа дуусахаас өмнө өргөдлөө харьяа дүүрэгтээ өгөхгүй бол сонгогдсон эрхийг хүчингүйд тооцно гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулж байна.
- Тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдад зориулж 3000 ширхэг сурах бичиг хэвлэсэн гэж БШУЯ-наас мэдээллээ.
- “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1826 төгрөгөөр авч, 1830-аар борлуулжээ. Долларын ханш цаашид ч сулрах хандлагатай гэж ченжүүд үзэж байна.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлсэн төслийн анхдагчийг нь ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Энэ нь Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км зам юм байна.
- Зөвшөөрөлгүй Солонгос эмч үзлэг, оношлогоо, эмчилгээ хийж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас илрүүлэн, таслан зогсоожээ.
- Газрын дулааны технологийг “ЖАЙКА”-гийн хөрөнгөөр Монголд нутагшуулахаар болж, Эрчим хүчний яам, ҮХААЯ, “ЖАЙКА”, “Сорачи нийгэм, экологийн хүрээлэн” хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ.
- Маргааш өглөө ҮХАА-н яамны хурлын зааланд Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны анхдугаар хурлыг зохион байгуулахаар болжээ.
- Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн салбарын үйлдвэр, компаниудын удирлагыг оролцуулан өргөтгөсөн байдлаар боллоо.
- Хүн төрөлхтний шавхагдахгүй баян өв соёлын нэг хэмээн нэрлэгддэг “Жангар” туулийг Өвөрмонголын уран бүтээлчид хүүхэлдэйн кино болгон амилуулжээ.
- Шинэ монгол технологийн дээд сургуулиас Монголд хамгийн их эрэлттэй байгаа 10 мэргэжлийг танилцууллаа.
- 2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд I-V анги шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхлэхээр боллоо.
- Дархан-Уул аймгийн Хонгор суманд барьж буй Монгол малын удмын сангийн цогцолборын ажилтай салбарын сайд нь танилцжээ.
- Шанхай хот дахь Монгол оюутны холбооноос санаачлан "Сайн үйлсийн аян"-ыг зохин байгуулж, Туул голоо цэвэрлэхээр боллоо.
- Газрын тосны хайгуулын 2 талбай дээр сонгон шалгаруулалт явуулж, гэрээлэгчийг сонгон шалгаруулан, бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэх Уул уурхайн сайдын тушаал гарчээ.
- Оюутолгой компанийн уурхай болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж Уул уурхайн яамнаас мэдээлэв.
- Зарим аж ахуйн нэгж, байгууллага ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохгүй байх, төсөв хэмнэх нэрээр ажилтнуудаа бөөнөөр нь цомхотгох зэрэг гомдол МҮЭ-ийн холбоонд ирсээр байгаа тул шуурхай утас ажиллуулах болжээ.