Хөгжлийн банкнаас шалгаруулсан экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс өнөөдрийн байдлаар 105 аж ахуйн нэгжийнх нь арилжааны банкуудын шалгуурыг хангаж, Зээлийн хорооны хурлаар дэмжигдэн, мэдээлэл нь Хөгжлийн банкинд ирээд байгааг өчигдөр тус банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Буянмөнх мэдэгдлээ.
Үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн асуудлаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөгжлийн болон арилжааны банкууд, үйлдвэрлэгчдийн дунд өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Одоогоор хоёр тэрбум төгрөгөөс их хэмжээний санхүүжилт хүссэн 22 аж ахуйн нэгж арилжааны банкуудын шаардлагыг хангасан тул мэдээллийг нь Хөгжлийн банкинд хүргүүлээд байгаа аж.
Уул уурхай, барилгын салбарт голлож хэрэгжүүлэх дээрх 105 төсөл нийт 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох тооцоо бий
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргасан тохиолдолд тэдэнд 260 тэрбум төгрөг олгоход бэлэн болсон гэнэ. Харин хоёр тэрбум төгрөгөөс бага хэмжээний санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан шийдвэрлэж, санхүүжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргаж, тэнд 100 тэрбум төгрөг байршуулаад байгаа.
Энэ ангилалд багтах 83 төсөл одоогоор банкуудын шаардлагыг хангаж, Зээлийн хорооны хурлаар дэмжигдсэн бөгөөд барьцаа хөрөнгөө баталгаажуулаад, зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь холбогдох банкинд нь байршуулахад бэлэн болсон байна. Эдгээр 83 аж ахуйн нэгж нийт 58 тэрбум төгрөгийн зээл хүсэж буй аж.
Уул уурхай, барилгын салбарт голлож хэрэгжүүлэх дээрх 105 төсөл нийт 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох тооцоо бий гэнэ. Барьцаа хөрөнгө бол үйлдвэрлэгчдэд тулгарч буй хамгийн хэцүү асуудал. Гэвч мөрөөдлийн төсөл барьчихсан, ардаа хөрөнгөгүй хүмүүст санхүүжилт өгөхөд хэцүү байгааг арилжааны банкууд учирлаж байлаа.
Яамны зүгээс ч ийм байр суурьтай байгаа бөгөөд “Нэгэнт зээлийн эрсдэлийг арилжааны хувийн банкууд үүрч буй учраас 30 үнээтэй фермд гурван тэрбум төгрөгийн зээл олгох нь боломжгүй” гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл тайлбарлав.
Б.Цэцэгсүрэн