Хэрэг хуучирдаггүйн жишээ болсон нэгэн үйл явдал сая болжээ.
Прокурорын ерөнхий газраас онц ноцтой нэгэн гэмт хэргийг 19 жилийн дараа шийдвэрлэлээ.
Ө.Ганзориг гэгч нь 1995 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд иргэн Ч.Батболдыг ухаан алдуулан унагааж уурын зууханд хийн шатаасан байна.
Энэхүү онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт 1993 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 е-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.
Анхан шатны шүүх 2014 оны зургаадугаар сарын 11-ний өдөр 124 тоот шийтгэх тогтоол гаргаж, 1993 оны өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 е-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ө.Ганзоригийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин 2014 оны наймдугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх хохирогчийн гомдлоор хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Дашрамд дурдахад, Эрүүгийн хуулинд хүнийг санаатай алсан гэмт этгээдэд 10-25 жилийн ял оноодог ажээ.