- Өмнө нь хэрэглэж байгаагүй зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ -
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршдог Улааны холимог металлын ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани эзэмшиж, үйл ажиллагаа явуулахдаа манай улсын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Энэ компанийн эрх бүхий албан тушаалтан хятадууд манай төрийн байгууллагынхныг хэд хэдэн удаа хуурч, хийгээгүй ажлаа хийсэн мэтээр баримт бүрдүүлсэн байдаг.
Тодруулбал, тус компанийн эзэмшдэг Мухарын ордын талбайд 2009 онд нэг ч удаа хайгуул хийгээгүй аж. Гэтэл хайгуул хийсэн мэтээр баримт бүрдүүлж, Хаягдлын сан руу татсан хоолойныхоо буруу ухсан нүхийг хайгуулын малталт хийсэн гэж үзүүлэн залилсан байна. Үүнийгээ татварын тайландаа ажил хийсэн мэтээр тусгаж, татвараас зайлсхийсэн баримт байдаг.
Тус компанийн барилга, хаягдлын далан, үйлдвэрийн барилгыг ашиглалтад хүлээж авсан тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Улсын комиссын 7-8 хүнийг эрүүгийн хариуцлагад татаад буй аж
Энэ мэт асуудалд тус компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан есөн хүнийг хууль хяналтын байгууллагаас Монгол Улсын эдийн засагт 100 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч прокурорын байгууллагынхан хэргийг нь хэрэгсэхгүй болгож хилээр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэвч тэднийг хилээр гаргасны дараа нэг их удалгүй уг хэргийг сэргээн өдгөө хүртэл шалгаж буй.
Бидэнд олдсон мэдээллээр уг хэрэгт монгол хүмүүсийг сэжигтэн, яллагдагчаар татаад байгаа сурагтай. Бүр тодруулбал, тус компанийн барилга, хаягдлын далан, үйлдвэрийн барилгыг ашиглалтад хүлээж авсан тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх Улсын комиссын 7-8 хүнийг эрүүгийн хариуцлагад татаад буй аж.
Дээрх хүмүүсийг ажлын хариуцлага алдаж, албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн зүйл ангиас гадна Эрүүгийн хуулийн 304 дүгээр зүйлд заасан Байгалийн тэнцэл алдуулах гэсэн зүйл заалтаар сэжигтнээр татсан юм байна.
Тус заалтад “Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан буюу бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулж байгалийн гамшигт хүргэсэн бол арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Тэднийг ийн шалгах болсон үндэслэл нь “Шинь шинь” ХХК-ийн барилга, байгууламж, хаягдлын даланг хүлээж авахдаа ажилдаа хайнга хандсан, үүнээс болж хаягдлын сан нь цоорч, газрын хөрс, хөрсний усанд хортой бодис шингэсэн гэж үзэх болсонтой холбоотой аж.
Тус компанийн үйлдвэрийн Хаягдлын сангийн орчмоос хаан хор гэгдэх хүнцэл их хэмжээгээр илэрч байгаа бөгөөд Улааны орд газрын хөрс болон Хаягдлын сангаас авсан шинжилгээний дүнгээс үзэхэд хаан хорын хэмжээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандартаас даруй 68.5 дахин их буюу онц аюултай зэрэглэлд багтсан юм байна. Геологийн төв лабораторийн шинжилгээгээр ийнхүү тогтоогдсон гэнэ.
Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжоор учирсан хохирлыг тухайн байгууллагаас гаргуулах бус, гэм буруутай албан тушаалтнаас гаргуулахаар заасан байдаг учраас “Шинь шинь” компанийн шинэ удирдлага байгаль орчинд учирсан хохирлыг төлөхгүй.
Хэдийгээр өнөөдөр тэр хавиар нутаглаж буй айлын малын удмын санд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байгаа ч хамгийн багадаа 6-7 жилийн дараа газрын хөрсөнд шингэсэн хүнцлийн хор хөнөөл, аюул хөрсний болон гадаргын ус, өвс, ногоогоор дамжин мал, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болох. Магадгүй хэдэн жилийн дараа Минаматагийн эмгэнэлт явдал Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт давтагдахыг үгүйсгэхгүй. Харин байгалийн тэнцэл алдагдуулж, хор хохирол учруулсан хэргийг монголчууддаа тохоод ял шийтгээд өнгөрөх үү.
Мэдээж барилга байгууламжийг Улсын комисст хүлээж авахдаа ажлын хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ прокурорын байгууллагынхны үндэслэл муутай шийдвэрээс болж байгаль орчинд учирсан хохирлыг “Шинь шинь” компанийн барилга, байгууламжийг Улсын комисст хүлээн авсан тусгай мэргэжилтэй алба хаагчид хүлээх нь шударга ёсонд хэр нийцэх бол.
Магадгүй “Шинь шинь” компанийн Монгол дахь үйл ажиллагааг удирдахаар ирсэн хүмүүс “Бид хэрэг хүлээх гэж Монголд ирээгүй” хэмээн хариуцлагаас зайлсхийх байх. Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжоор учирсан хохирлыг тухайн байгууллагаас гаргуулах бус, гэм буруутай албан тушаалтнаас гаргуулахаар заасан байдаг учраас “Шинь шинь” компанийн шинэ удирдлага байгаль орчинд учирсан хохирлыг төлөхгүй. Ингэж сунжирсаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, байгаль орчинд учирсан хохирол, хордсон газрыг татвар төлөгч жирийн иргэд бидний улсад төлсөн мөнгөөр цэвэршүүлэх алхам хийхийг ч үгүйсгэхгүй.
Г.Цолмон