Монголын талаар дэлхийд үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой http://www.munx-tenger.de/ сайтыг ажиллуулдаг герман эрдэмтэн Айкэ Андрэас Зайдэл Монголд ирээд байна.
Тэрбээр Монгол Улсад даяарчлал хэрхэн нөлөөлж байгааг судалдаг бөгөөд байгалийн баялгийн буруу ашиглалт, уран олборлолт нь тухайн орны хүн ам, мал амьтан зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар илүүтэй бичдэг ажээ.
Айкэ Андрэас Зайдэл 1989 оноос хойш Монголд найман удаа ирсэн, харин 2008 оноос манай улсын байгаль хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Тус эрдэмтэн эхнэртэйгээ хамт тэмдэглэсэн 65 насны ойгоороо бэлгэнд цугларсан 1500 еврог Цөмийн зэвсгийн эсрэг эмч нарын төрийн бус байгууллагад хандивлажээ.
Тэрбээр Булган, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудаар аялж дуусаад, Улаанбаатарт ирээд байгаа аж.