“Digital” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 23-ны өдөр Ш.Батбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид нь цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан.
Мөн уг хэрэгтэй холбоотой хэмээн шүүгдэж байсан Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Харин Х.Жигдэндан, Д.Батболд, Б.Цоггэрэл нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцож, тус тус 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.