Apple компани есдүгээр сарын 9-нд iPhone 6 утасныхаа хамтаар iWatch хэмээх бугуйн цаг гаргахаар зэхэж байна.
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар уг iWatch нь 2014 оны аравдугаар сард гарах байсан боловч Apple компаниас бүтээгдэхүүн танилцуулах хугацаагаа наашлуулжээ.
Хамгийн сүүлд гарсан iPhone 5S нь 4 инчийн дэлгэцтэй байсан бол есдүгээр сард гарах iPhone 6 нь 4.7 болон 5.5 инч гэсэн хоёр хэмжээгээр гарах юм.
Харин iWatch нь эрүүл мэнд, фитнессийн дасгалаа хянах HealthKit болон гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах HomeKit зэрэг боломжуудыг өөртөө нэгтгэсэн байх магадлалтай байна.
Одоогийн байдлаар Apple есдүгээр сарын 9-нд болох арга хэмжээнийхээ урилгыг тарааж эхлээгүй байгаа бөгөөд ихэнх тохиолдолд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаасаа долоо хоногийн өмнө нийтэд танилцуулдаг билээ.
Эх сурвалж: Business Insider