Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяр 100 кг-ын Пауэрлифтингийн ДЭЛХИЙН АВАРГА болжээ.
Мөн тэрээр газраас таталтын төрлийн хүрэл медалийг хүртэж, өндөр амжилт үзүүллээ.
Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай зохион байгуулагдсан байна.
Тэмцээнд нийт 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин амжилттай оролцоод өчигдөр эх орондоо иржээ.
Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн аваргын цомын тэмцээний аваргаар шалгарсан М.Батбаяр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер бөгөөд чадвартай, туршлагатай тамирчин юм.
Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа тэрээр дэлхийн аварга шалгаруулах болон цомын тэмцээнд өөрийгөө дасгалжуулан оролцжээ. Ирэх жил тэрээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ үзэх гэнэ.