ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр манай хоёр бөх зодоглоно. Тодруулбал эмэгтэйчүүдийн -70, -78кг-ын жингийн барилдаанд Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нар барилдана.
Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-ын жинд барилдана. Тэрээр эхний барилдаанаа Нидерландын бөх Поллинг Кимтэй хийнэ.
Ц.Наранжаргал 1992 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа зодоглож буй тамирчин юм.
-78 кг-ын жинд Баттулгын Мөнхтуяа эхний барилдаанаа Унгарын тамирчин Жоо Абигелтэй хийнэ.
Тэрээр 1988 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн бөгөөд дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглож байна.
Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлэх бөгөөд барилдааны талаарх мэдээллийг бид та бүхэндээ шууд дамжуулан хүргэх болно. Мөн та тамирчдын оноолт болон барилдааны үр дүнг Жүдо ДАШТ 2014 цэснээс авах боломжтой.