Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарчээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоох хуульчийн мэргэжлийн шалгалт болно.
Шалгалтын бүртгэл тов зарласан өдрөөс эхэлж хуульчийн мэргэжлийн шалгалтын өдрөөс 30 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 13-ны өдөр дуусах аж.
Шалгалтанд оролцохыг хүсэгчид дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.legalinstitute.mn хаягаар авах, мөн бодлого ба сорилгын шалгалтын туршилтын хувилбаруудыг үзэж сонирхох боломжтой юм байна.
Монгол Улсад хуульчдыг тусгай шалгалтаар сонгон шалгаруулж гэрчилгээжүүлэх ажил 2004 оноос эхэлсэн бөгөөд Шүүхийн шинэтгэлийн багц ажил, энэ дундаа хуульчдын эрх зүйн байдал шинэчлэлтэй холбоотойгоор шалгалтын зохицуулалтын хувьд томоохон өөрчлөлт орсон байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх шилжилтийн зохион байгуулалт, бэлтгэл ажилтай холбоотойгоор хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2013 онд зохион байгуулаагүй гэнэ.
Шинэ хуулиар хуульч ба бусад эрх зүйн боловсролтой этгээдийн эрх үүрэг, хариуцлагын ялгааг тодорхой болгосонтой холбоотойгоор өмнөх сонгон шалгаруулалтаас тус шалгалтын ач холбогдол, үр дагавар мөн өөрчлөгдөж байгаа юм.
Тухайлбал цаашид өмгөөлөгчийн тусдаа шалгалт байхгүй, хуульчийн шалгалтанд тэнцсэнээр хуульчдын өөрийн удирдлагын байгууллага болох Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсэх, шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нэмэлт шалгалтгүйгээр эдлэх боломжтой болох юм байна.