Засгийн газрын хоёр долоо хоногийн өмнөх хуралдаанаар ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржавыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сайннямбуугийн Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилох шийдвэр гаргажээ.
Тэргүүн дэд комиссар С.Баатаржав Завхан аймгийн уугуул, цагдаагийн байгууллагад 1985 оноос хойш 29 дэх жилдээ ажиллаж буй юм.
Тэрбээр анх Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагчаар ажлаа эхэлж, улмаар тус хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт эрүүгийн ахлах төлөөлөгч, тасгийн даргаар дэвшин томилогдож байсан аж.
Энэ хугацаанд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид хоёр ч удаа суралцсан юм байна. Тус академийг төгсөн, ЦЕГ-ын Хяналт шалгалтын тусгай тасагт ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон юм.
Дараа нь НЦГ, УМБГ, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын албыг тус тус хашиж байгаад өнгөрсөн оны долдугаар сард ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын албанд томилогдсон билээ. Тэрбээр хууль сахиулах байгууллагын удам дамжсан алба хаагч аж.
Түүний аав Сайннямбуу нь НАХЯ-ны Дундговь аймаг дахь хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа цолтой хүн байж.
ЦЕГ-ын шинээр томилогдсон дарга ажлаа хүлээж авмагцаа харьяа газар, хэлтсийн дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өгөхөөр өчигдөр орой цуглуулсан гэнэ.
Г.Равжаа