Эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын "SCIS" ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулж байна.
Олон улсын GE Healtcare, Metdronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, Boxun, Siling зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 17 компани оролцож байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхцөл бололцоог олгож буйгаараа онцлогтой юм.
Энэ сарын 27-ноос эхэлсэн тус үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж буй бөгөөд өнөөдрийг дуустал үргэлжилнэ.
“Үзэсгэлэнд танилцуулагдаж буй тоног, төхөөрөмж нь зөвхөн анагаах ухааны дэвшлийг таниулаад зогсохгүй Монгол улсад суурьших, нутагших ажлын нэг хэсэг болно. Монгол улсын эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэлийг хийж тодорхой үр дүнд хүрч байгаа. Энэхүү үзэсгэлэнгээс манай салбарын хүмүүс эмчилгээ, оношилгооний шинэ ололт дэвшлийг олж харна гэдэгт найдаж байна” хэмээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцолсон.