Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ.
Долдугаар сарын сүүлч, энэ сарын эхний 15 хоногт нийт нутгаар хур тунадас багассанаас хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор эрт эхлэх төлөвтэй байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж мэдээллээ.
Үүний зэрэгцээ есдүгээр сарын дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур бороотой, сэрүүсэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг ҮХААЯ-наас орон нутагт эрчимжүүлсэн байна.