Бостоны марафоны үеэр бөмбөг дэлбэлсэн хэрэгт буруутгасан Жохар Царнаевийн эгч Алина Царнаевийг баривчилжээ. Түүнийг гар аргаар бөмбөг хийсэн гэж сэжиглэж байна.
Өнгөрсөн даваа гаригт нэгэн эмэгтэйг дэлбэлнэ гэж утсаар сүрдүүлсэн хэрэг гарчээ. Энэ явдалд Алинаг буруутгаж байгаа бөгөөд утсаар сүрдүүлсэн эмэгтэйн хүүхэд нь түүний найз залуу юм байна. Гэхдээ Алина Царнаевийг одоогоор саатуулалгүй, гэрт нь гаргажээ. Түүний шүүх хурал ирэх есдүгээр сарын 30-ны өдөр болох тухай Нью-Йоркын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Түүний дүү Жохар Царнаевийг 2013 оны Бостоны марафон тэмцээний үеэр бөмбөг дэлбэлж, гурван хүний аминд хүрэн, 260 гаруй хүнийг шархдуулсан хэрэгт буруутгасан. Түүнчлэн Массачуссетсийн Технологийн институтийн цагдаагийн ажилтныг хөнөөсөнд буруутгаж байсан юм.
Сэжигтний өмгөөлөгчид Царнаевийг Уотертаунд байсан завин дээрээс цагдаа нар олох үед юу болсон, хэн эхэлж буудсан зэргийг олон нийтэд дэлгэхийг хүсдэг.
Жохарын ах Тамерлан Царнаев баривчилгааны үеэр буудуулан амиа алдсан бол Жохарыг бөмбөгдөлт болсноос хэд хоногийн дараа баривчилсан юм. Холбооны мөрдөх товчоо түүнийг 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баривчлан эмнэлэгт авчирсэн бөгөөд 36 цаг байцаалт авсан байна. Тэр үед Бостоны Бет Израиль эмнэлгийн эмч нар Царнаевийг амьд үлдээхмйн тулд бүх аргаа хэрэглэж, яаралтай мэс засалд оруулан, өвчин намдаагч тарьж байжээ.
Бүтэн 36 цаг үргэлжилсэн байцаалтын үеэр Царнаев "Намайг амраагаа ч дээ" гэж гуйж байсан бичлэгийг Холбооны мөрдөх товчоо олон нийтэд дэлгэсэн юм. Царнаев өдгөө Массачуссетс мужид байрлах Холбооны эмнэлэгт хоригдож байгаа.
Ирэх 11 дүгээр сард түүнийг шүүх хурал эхлэнэ. Сэжигтний өмгөөлөгчид Царнаевийг Уотертаунд байсан завин дээрээс цагдаа нар олох үед юу болсон, хэн эхэлж буудсан зэргийг олон нийтэд дэлгэхийг хүсдэг. Үүнээс гадна Холбооны мөрдөх товчооны байцаалт 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 19:22 минутад эхэлж, маргааш өглөө 07:05 минутад төгсчээ. Тухайн өдрийн 17:35 минутад дахин байцаалт эхэлж, маргааш өглөөний 09:00 цаг хүртэл үргэлжилсэн гэнэ.
Гэтэл энэ үед Царнаев хүнд шархадсан байснаас гадна фентанил, пропофол зэрэг өвчин намдаагч хэрэглэсэн байжээ. Иймээс залуугийн нүд анилдаж, сайн сонсож чадахгүй, ярих чадваргүй байсан гэнэ.
Түүний өмгөөлөгч энэ талаар мэдэгдэхдээ "Ноён Царнаев ярих боломжгүй байсан учраас хариултаа дэвтэр дээр бичиж байсан. Түүнээс гадна өвчин намдаагчаас болж тархи нь ч бүрэн ажиллах боломжгүй байсан юм. Гэтэл тэр дэвтэр дээр 10 удаа "хуульч" гэж бичин, заримдаа тэр үгээ дугуйлж байсан. Тухайн үед Холбооны мөрдөх товчооныхон Царнаевтай уулзах гэсэн хуульчдыг хөөж явуулсан юм. Нэг ажилтан бүр Царнаевийг баривчилж, хориогүй гэж хэлсэн нь ч цаасан дээр байгаа" гэжээ.
Царнаевийг байцаасан бичлэгт тэсрэх бөмбөгийн талаар, Исламын шашин, АНУ-ын гадаад бодлого, ирээдүйн зорилго, цагдаад буудуулан амиа алдсан Тамерлан Царнаевийг ч асуусан нь хадгалагджээ. Өмгөөлөгчдийн хэлснээр "Холбооны мөрдөх товчооны нэг ажилтан Тамерланыг амьд байгаа гээд санамсаргүй хэлчихсэн. Тийм учраас Ноён Царнаев нэг тэмдэглэлдээ "Миний ах амьд байгаа юу, та нар надад амьд гэж хэлсэн. Эсвэл худлаа яриад байгаа юм уу, Яг амьд байгаа юу?" гэж асуусан гэнэ.
Шүүхээс буруутайг нь тогторовол Жохар Царнаевт ялын дээд хэмжээ оноох юм байна.