Энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрчимтэй газар авсан Эбола вирусээр 20 мянга гаруй хүн халдварлана гэсэн урьдчилсан таамгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
НҮБ ч мөн адил одоо бүртгэгдсэн 3000 тохиолдол хэдийнэ дөрөв дахин их болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Либери, Сьерра Леон, Гвиней, Нигерт 1552 хүн энэ өвчний улмаас амиа алдсан.
Ирэх есөн сарын хугацаанд вирустэй тэмцэх зорилгоор олон улсын 750 ажилтан, Баруун Африкийн орнуудын 12000 хүнийг дайчлахад 489 сая доллар хэрэгтэй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага оноцлсон юм.
1970-аад онд анх бүртгэгдсэн энэ вирусын халдвар зарим тохиолдолд халдвар авсан хүмүүсийн 90 хүртэлх хувийнх нь аминд хүрдэг. Энэ удаагийн тохиолдол одоогоор 55 хувьтай байгаа бөгөөд өвчний нууц үе нь 2-21 хоног байдаг юм байна.