Пакистаны Цагдаагийн алба Ерөнхий сайд Наваз Шарифийг хүн амины хэргийн сэжигтэн гэж зарлажээ. Түүнийг өнгөрсөн зургадугаар сард Лахорын ойролцоо амиа алдсан 14 жагсагчийн аминд хүрсэн 21 сэжигтний нэг гэж үзсэн байна.
Сөрөг хүчний удирдагч Тахир ул Кадри ерөнхий сайд Шарифийг аллага, алан хядах ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ Исламабад хотноо ажиллаж байгаа сэтгүүлчдийн хэлснээр ноён Шарифийг шууд баривчлан, шүүхийн өмнө аваачна гэсэн үг биш юм.
Ммөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх бөгөөд прокурорууд хэргийг шүүхэд шилжүүлэхийн тулд илүү их эд мөрийн баримт олох шаардлагатай. Тиймээс энэ хэрэг нэг мөр болох хүртэл хэдэн сарын хугацаа ч шаардагдаж болох юм.
Гудамжинд жагсаж байгаа иргэдийг тэргүүлж байгаа Тахир ул Кадри "Наваз Шарифийн алан хядах ажиллагааг цагдаа нар урьдчилсан мэдээлэлдээ багтаагаагүй байгааг эсэргүүцэж байна" гэжээ. Ерөнхий сайд Шарифаас гадна хүн амины хэрэгт түүний дүү Шахбаз Шарифийг сэжиглэж байна.