-Технологийн салбарын, хамгийн залуу тэргүүн, Google-ийн 20 дахь ажилтан буюу анхны эмэгтэй инженер-
1975 онд инженер Майкл Мейерийн гэр бүлд охин төрсөн нь өдгөө технологийн салбарын хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг болжээ. Висконсин мужийн хамгийн том хот болох Васауд төрж өссөн Мерисса Мейер 2012 оны долдугаар сараас эхлэн Yahoo компанийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн юм.
Эцэг эх нь охиноо багад нь балетийн сургуульд явуулж, уран гулгалтаар хичээллүүлж байлаа.
Харин Мерисса бага ангид байхын л математик, шинжлэх ухаанд сонирхолтой байсан бөгөөд эмч болно гэж хүсдэг байжээ.
18 настайдаа ахлах сургуулиа төгсөөд нийт 10 их сургуулиас элсэх зөвшөөрөл авсан юм. Эдгээр сургуулиуд нь Харвард, Иел, Дьюъ болон Норт Уестерн зэрэг нэр хүндтэй сургуулиуд байлаа.
Харин тэр тархины эмч болохоор Стенфордыг сонгожээ. Мейер энэ их сургуульд орсны дараа шинжлэх ухааны баклаврын зэрэг хүртэж, компьютер, хиймэл оюун ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Их сургуулиа төгссөний дараа түүнд 14 компаниас ажлын санал тавьсан гэдэг. Хамгийн сүүлийн ажлын саналыг технологийн аварга компаниудын нэг Google-г үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар тавьжээ.
Ингээд 1999 онд Мерисса Мейер Google компанийн 20 дахь ажилтан болсон төдийгүй анхны эмэгтэй инженер болсон юм. Тухайн үед Google одоогийнх шиг том хайлтын систем болоогүй байсны зэрэгцээ ердөө 19 ажилтантай байжээ. Мерисса Google-д өнгөрүүлсэн 13 жилийн хугацаанд бидний одоо хэрэглэж байгаа олон бүтээгдэхүүнийг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
-Google Maps,
-Google Earth,
-Street View,
-Gmail зэргийг түүний ажиллаж байсан жилүүдэд бүтээжээ. Мейерийн бусад ажилчдаас ялгарах гол онцлог нь загвар, дизайны өндөр мэдрэмжтэй байсан явдал юм. Хамгийн тод жишээ нь Google Doodle. 2012 оныг хүртэлх бүх Google Doodle-ийн загварыг Мейер баталжээ.
Yahoo компанийн гүйцэтгэх захирал
Google компанийн инженер, дизайнер, бүтээгдэхүүний менежерээс эхлээд дэд ерөнхийлөгчийн албыг хашсан Мейер 2008 онд өгсөн ярилцлагадаа “Би Google компанийг байгуулахад тусалсан. Гэхдээ би үлдсэн амьдралаа энд өнгөрүүлмээргүй байна" гэжээ.
Мейерийн хэлсэн энэ үг дэлхий дахинд болон Цахиурын хөндийд хариултгүй асуулт үүсгэсэн юм. Харин асуултын хариуг 2012 оны долдугаар сард бүгд мэдэж авлаа. 1994 онд байгуулагдсан Yahoo компани тав дахь захирлаа өлгийдөн авсан юм.
Тухайн үед Facebook, Google компаниуд дэлхий дахинаа хамгийн олон хэрэглэгчтэй компьютерийн салбарын акулууд болсон бол Yahoo-гийн ашиг жил ирэх тусам буурсаар байв. Гэсэн ч технологийн салбарын томоохон компанид гүйцэтгэх захирлын албыг хашихаар Мейер нэгэнт шийдсэн байлаа. Тухайн жилдээ Фортуне сэтгүүлээс гаргасан шилдэг 500 компанийн жагсаалтад ердөө 20 эмэгтэй удирдагч байжээ. Тэдний нэг нь Мейер байлаа.
Захирлын албыг хаших болсон Мейер ганцхан жилийн дараа компанийн логог шинэчилж байгааг мэдэгдлээ.
1994 оноос хойш ерөнхий хэв шинжээ огт өөрчлөөгүй Yahoo-гийн лого 2009 онд одоогийн нил ягаан өнгийг олжээ. Харин 2013 онд Мейер компанийн логоны үсэгнүүдийг өөрчлөх шийдвэр гаргасан юм.
Мейер Yahoo-гийн захирлын албыг аваад олон зоригтой шинэчлэлт хийсэн. Зөвхөн логогоо өөрчлөөд зогсохгүй компанийн ажилчдыг найман долоо хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй болгож, ажилчдаас шинэ хүүхэд мэндэлсэн гэр бүлд 500 доллар өгдөг болов.
Бас нэг зүйлийг сонирхуулахад компани 1997 оны есдүгээр сараас 2014 оны долдугаар сар хүртэл нийт 106 компанитай хамтран ажиллаж, худалдан авсан гэсэн тооцоо бий. Тэгвэл 2012 оноос хойш 40 компани Yahoo-той нэгджээ.
Энэ нь Мейер ажлаа хүлээж аваад Yahoo-д хийсэн томоохон шинэчлэлтүүдийн нэг байлаа. Сүүлийн хоёр жилд худалдан авсан компаниудын хамгийн үнэтэй нь Tumblr байсан бөгөөд Мейер Google-ээс бусдын оюун ухаан, уран бүтээлийг хэрхэн ашиглах томоохон сургамж авсан нь энэ байсан юм.
Түүнчлэн зөвхөн 2013 онд компани 1000 гаруй шинэ инженер ажилд авсны 50 орчим нь шинжлэх ухааны профессорын зэрэгтэй байв. Харин энэ оны эхний хагасын байдлаар Yahoo-д ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн 17 мянган ажлын анкет иржээ.
Ингээд төгсгөлд нь та бүхэнд Мерисса Мейерийн ажил хэрэгтээ гол болгодог таван зарчмыг танилцуулъя.
- Үргэлж ухаалаг хүмүүстэй ажилла
- Өрсөлдөгчиддөө биш хэрэглэгчиддээ анхаарлаа хандуул
- Бэлэн биш байгаа бол тухайн ажлаа шууд эхлүүл
- Мөнгөнд биш хэрэглэгчиддээ гол анхаарлаа хандуул
- Шинэ санаа хаана ч байж болно, тэрийг л анзаарах хэрэгтэй.