Үндэсний портал GoGo.mn наймдугаар сарын 25-29-ний долоо хоногийн тоймыг хүргэж байна. Та бүхэн манай өдөр тутмын болон долоо хоногийн тоймуудыг хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРЖ “Тойм” цэсэнд нэвтэрнэ үү.
ДЭЛХИЙН АВАРГА ТӨРСӨН ДОЛОО ХОНОГ
Долоо хоногийн тоймоо сайхан мэдээгээр эхэлье. Энэ долоо хоногт Жүдо бөхийн ДАШТ 2014 тэмцээн эхэлж, манай тамирчид хүч үзлээ. Харин 60 кг-д зодоглосон манай улсын бөх Ганбатын Болдбаатар ОХУ-ын Челябинск хотноо болж буй Жүдогийн ДАШТ-нээс алтан медалийг эх орондоо авчирсан нь түүхэнд тохиох бахдам амжилт байв. Манай сурвалжлагч У.Бадамцэцэг тус тэмцээний талаарх мэдээллийг газар дээрээс нь цаг алдалгүй хүргэж байгааг та бүхэн мэдэж буй биз ээ. Долоо хоногийн төгсгөл гэхэд манайх ганцхан алттай хэвээр байгаа бөгөөд бусад тамирчид тэмцээнээ дуусгаад байна. Харин маргааш буюу 30-ны өдөр -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Тэмүүлэн нар зодоглоно. Хоёр тамирчиндаа амжилт хүсье.
Түүнчлэн Б.Мөнгөнтуул Оюутны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн, БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-нд эхэлсэн “Наньжин-2014” залуучуудын II олимпийн наадмаас Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяр 100 кг-ын Пауэрлифтингийн дэлхийн аварга болсон гээд спортынхон маань л биднийхээ магнайг тэнийлгэх юм.
Манай сэтгүүлч У.Бадамцэцэгийн бэлтгэсэн гол мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХОТЫН ТӨВД МАЙХАНД ХОНОЖ, ХАМГААЛАХ АЛБА ХӨЛСӨЛСӨН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ
Цэцэрлэгийн бүртгэл 25-ны даваа гарагаас эхэллээ. Бүртгэл нь 25-нд эхэлсэн ч бүртгүүлэхээр хүлээсэн эцэг эхчүүд дөрөв, тав хоногийн өмнөөс шөнө өдөргүй дугаарласан юм. Сүүлдээ ч тэгж дугаарлах нь зүйн хэрэг ч юм шиг болж, эцэг эхчүүд аргаа барахдаа өөрсдөө хамгаалалтын алба хүртэл хөлсөлжээ. 100 хүүхдээс 80-ыг нь оруулах бүртгэл хаа сайгүй. Үлдсэн 20 хүүхэд гэртээ үлдэх бөгөөд нялх балчир хүүхдүүдийг гэрт нь ганцааранг нь орхиж амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байснаас эцэг, эхнийнх нь хэн нэгэн нь харахаас аргагүйд хүрнэ. Харин БШУ-ны сайд Л.Гантөмөр “хүүхдүүдийн ердөө 20 хувь нь гэртээ үлдэж, 80 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа” гэх мэдээллийг өглөө. Мэдээж энэ мэдээний дорх сэтгэгдлийн дийлэнх нь түүнийг “худалч” хэмээн дуудсан байлаа.
Түүнтэй зэрэгцэн БШУЯ-наас дүүрэг бүрт ойролцоогоор 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр ашиглалтанд орж байгаа мэдээллүүдийг өгч байв. Сонирхуулахад, 100 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг 1-1,3 тэрбум төгрөгөөр ашиглалтанд ордог мэдээлэл байна.
Манай сэтгүүлч Б.Нямдарийн бэлтгэсэн гол мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
АВТОБУСНЫ БУУХИА ЧИГЛЭЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ Ч ОНЦЛОХООС БУУСАНГҮЙ
Манай сайтын онцлох мэдээний нэгт, түүн дундаа хамгийн их сэтгэгдэлтэй мэдээнүүдийн нэгт автобусны чиглэл байсаар л байлаа. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн ч гол үйл ажиллагаа энэ долоо хоногт өрнөсөн юм. Иргэдийн шүүмжлэлийн дагуу маршрутын зураглал бүхий брошур тараасан ч төдий л үр дүнгээ өгсөнгүй. Харин зарим иргэд энэ үйлчилгээнд ам сайтай болж эхлэв. Гэр бүлийн гурав хамтдаа гэрээсээ гараад 500 төгрөгийн үнэ бүхий 1500 төгрөгийн тасалбар авлаа гэж бодьё. Дамжиж суугаад, буцаад харих үед хуучнаар бол 6000 төгрөг зарцуулна. Харин буухиа үйлчилгээгээр 1500. Харин нэг асуудал байгаа нь хэрвээ нэгийг нь тэвэрч, нөгөөг нь хөтөлсөн хоёр хүүхэдтэй ээж, эсвэл таяг тулсан өндөр настан байвал автобус хэсэн зорчих нь туйлын хүндрэлтэй. Гэвч тэгш, сондгойгоор машины дугаарлалтыг хязгаарлавал автобусны зорчигч ихсэхийг тооцоолж үзээгүй нь хүн чихэлдэх, бухимдах гол шалтгаан болов. Харин хулгайч нар туйлын баяртай ажлаа хийж байгаа нь олон мэдээллээр ил болж байна.
Нийтийн тээврийн буухиа маршрутыг хэрвээ цаашид үргэлжлүүлвэл та зөвшөөрөх үү гэсэн GoGo.mn сайтын санал асуулганд ЭНД ДАРЖ саналаа өгнө үү.
ГАЗРЫН НАЙМААЧИД ХҮҮХДҮҮДИЙГ ДЭЭРЭМДДЭГЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ
Манай сайт 2012 онд бүтэн өнчин хүүхдүүдийн цэцэрлэг болох БЗД-ийн нутаг дэвсгэрт өнчин хүүхдүүдийг асрах 58-р цэцэрлэгийн газрыг дээрэмдэн 14 давхар орон сууц барих гэж байгаа талаар мэдээлж байсныг ЭНД ДАРЖ уншина уу. Тухайн үед хотын дарга асан Г.Мөнхбаярын захирамжаар газар олгогдож Тус цэцэрлэгийн захирал н.Тунгалаг, Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр нар “Тэлмүүн Лхам” гэдэг компанид газрыг өгсөн байдаг. Бид АТГ-т хүртэл хандсан ч энэ хэрэг нааштайгаар шийдэгдэж чадаагүй бөгөөд өнөөдөр цэцэрлэгийн газар дээр 14 давхар орон сууц хэдийнээ баригдчихсан байна.
Гэтэл энэ долоо Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших 52 дугаар сургуулийн ард хашаанд барилга барихаар эхэлжээ. Сургуулийн цонхыг бүрэн хааж барих энэ барилга бас л хууль зөрчиж байгаа ч эзэд нь огт тоохгүй, сургуулийнх нь захирал зөвшөөрөл өгчихөөд ажлаа өгөөд алга болчихсон гээд мөн л хариуцах эзэнгүйгээр энэ асуудал замхарч, эцэст нь хүүхдүүд л хохирч үлдэх нь.
Манай сэтгүүлч Г.Одгаравын мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
БУЯН НЬ ДЭЛГЭРСЭН АЖИА РИНБҮҮЧИД МОНГОЛ ТҮМЭН ТАЛАРХАЖ БАЙНА
Манайд баян цатгалан хүмүүс бий. Баян байгаа нь тэдний буруу биш ч, хэдэн сая төгрөгөөр ганц түрийвч, сайн үүлдрийн адуу эсвэл хөөрөг авдаг энэ хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсныг Ажиа Ринбүүчийн хийсэн үйл гэрчлэв. Энэ буянтны ачаар одоо цусны хавдартай хүүхдүүдийг эмчлэх бүтэн эмнэлэг байгуулагдав. Энэ мэтээр манай улсад хүүхдийн эмнэлэгүүд, уушигны эмнэлэг, оношилгооны төвүүд гээд хэрэгтэй олон газар байна. Боломжтой иргэд энэ үйлээс жишээ авч ажиллахад буруудах зүйлгүй.
Монгол түмэн даяараа Ажиа Ринбүүчийд талархаж буйгаа илэрхийллээ.
Манай сэтгүүлч Б.Нямдарийн мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.