ОХУ-ын засаг захиргаа хакеруудыг дэмждэг хэмээн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо сэжиглэж эхэлжээ. Тус улсын томоохон хоёр банк дайралтад өртсөнөөс үүдэн тусгай албаныхан мөрдөлт эхлүүлсэн байна.
Энэ нь ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хариу мөн эсэхийг шалгаж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээлэв. Хакерчдын дайралтанд “JPMorgan” болон өөр нэг банк өртөж, эдгээр компаниудын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх хэдэн арван гигабайт мэдээллийг хулгайлсан аж. Европын банкууд ч нэлээдгүй хохирол амссан гэнэ.
Хэдэн давхар хамгаалалтын системийг эвдэж чадсан энэ явдал Холбооны мөрдөх товчооны сонирхлыг ихэд татсан бололтой. Учир нь жирийн нэг хакерчны тэр бүр чадахааргүй үйлдлийг гүйцэтгэсэн байна. Тиймээс зохион байгуулалт, тоног төхөөрөмж сайтай хүмүүс байгаа гэж үзжээ. Эдгээр хүмүүсийг Оросын засаг захиргаа дэмжиж байгаа хэмээн сэжиглэж байна. ОХУ-г буруутгах өөр нэгэн шалтгаан нь газар зүй, улс төрийн нөхцөл байдал. АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авмагц, тэр дундаа тэр нь санхүүгийн салбарыг хамаарч эхэлмэгц ийнхүү дайралтанд өртсөн явдал юм.
Харин “JPMorgan” банк нууцлалын зэрэглэлд багтах мэдээллийг олон нийтийн хүртээл болгосонгүй. Цорын ганц тайлбар хийн: “Харамсалтай нь манайх шиг том компани өдөр бүр л кибер дайралтад өртдөг. Аюулгүй байдлын хэд хэдэн түвшин бий, түүгээр бид аливаа аюулыг сайтар тандаж, тэдгээрийг эсэргүүцэх бүх арга хэмжээг авдаг” хэмээжээ.
Зүүн Европ болон Оросын хакерчдын дайралт сүүлийн үед ихсэх хандлагатай байгааг Украинд болж буй үйл явдалтай холбон тайлбарлаж байна. Үнэт цаасны асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хакерчдын үйлдэл банкны болон арилжаа явуулж буй газруудын үйл ажиллагааг бүрэн зогсох чадвартай гэнэ.