Эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнийг олны танил хятад эрчүүд сурталчлах нь их болсон тул тус улсын хууль тогтоогчид Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороонд худал сурталчилгаа хийж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх тухай хуулийн төсөл өргөн барьжээ.
Төсөлд аливаа бүтээгдэхүүн сурталчлахдаа олны танил хүмүүс тухайн бүтээгдэхүүнийг өөр дээрээ эхэлж туршсан байх, өөрөө хэрэглэж үзээгүй
байж сурталчилгаанд оролцсон бол торгууль хүлээх тухай тусгасан байна.
“South China Morning Post” сонинд Тайванийн дуучин, жүжигчин Жиро Ван эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл сурталчилдаг, өөр нэг алдартай жүжигчин Тан Гуочиань хүнд машин механизм сурталчилдаг хэрнээ өөрөө жолооны үнэмлэхгүй зэрэг “худал” сурталчилгаа хийдэг олон жишээ дурджээ.
Дээрх хуулийг санаачлагчид тэднийг хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй аж.