Зах хязгааргүй үргэлжлэх уудам говийг та сэтгэлдээ нэг зураад үзээрэй. Тэр дунд тэмээ хөтөлсөн жаахан охин хоолой мэдэн дуулж явна гэж төсөөл. Дуу нь уул хаданд хүрч эргэж цуурайлахгүй ч холыг гүйцэхээр улам чанга, илүү тод сонсогдоно. Би говийн хүн биш ч говиос төрсөн олон дуучны тухай бодохоор ийм дүрслэл сэтгэлд буудаг юм.
Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн дуучин Ц.Туяацэцэг ХЦДБЧ-д ажилладаг. Есөн хүүхэдтэй айлын хамгийн отгон охин тэрбээр хоёр эгчийгээ дагаж дуучин болсон гэнэ. Түүний эгч Ц.Чулуунцэцэг гавьяатыг монголчууд бүгд таних биз ээ. “Өнөр бүл” уран сайхны киноны уруул дээрээ мэнгэтэй Цэрмаагийн дүрийг бүтээдэг шүү дээ. Одоо Ц.Чулуунцэцэг гавьяат СУИС-ийн Уртын дууны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа.
Мөн Ц.Туяацэцэгийн нэг эгч нь Төмөр замын дуу бүжгийн чуулгын уртын дуучин Ц.Отгонцэцэг. Хэдэн жилийн өмнө эгч дүү гурав хамт дуулан, цомог хэвлүүлж, тоглолт хийсэн удаатай.
-Та өмнө нь “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. ХЦДБЧ-д ажиллаад хэр удаж байгаа вэ?
-“Сарны чулуу” чуулгад арван жил ажилласан. ХЦДБЧ-д ороод удаагүй ээ.
-Дуу бүжгийн чуулгын тоглолт ихэвчлэн концертын хэлбэртэй байдаг. Та зохиомжилсон тоглолтод хэр олон оролцдог вэ?
-Өмнө нь “Сарны чулуу” чуулгад байхдаа концертын болон зохиомжилсон янз бүрийн тоглолтод оролцож байсан. Хурим найрын хэлбэртэй тоглолтод оролцохдоо бусадтай харилцан дуулдаг байсан.
-Эгчийн тань ярилцлагаас уншиж байх нь ээ, танайхан дууч удамтай, урлагт дуртай хүмүүс юм шиг ээ?
-Тийм ээ. Манайх Дундговь аймгийн Өлзийт сумынх. Би бүр бага байхаасаа л хоёр эгчийнхээ дуулахыг сонсож, тэдэн шигээ урлагийн хүн болно л гэж бодож явсан. Аав, ээж хоёр минь урлагт хайртай хүмүүс. Ээж минь эрт бурхан болсон. Аав минь одоо 86 настай, надтай хамт амьдарч байгаа. Биднийг бага байхаас л “Сайн дуулж чадна шүү дээ, миний хүү” гэх зэргээр дэмжиж, урам хайрлаж байсан нь өдий зэрэгтэй уран бүтээлч болоход нөлөөлсөн байх аа.
-Өмнө нь та ихэвчлэн жуулчдад зориулсан тоглолтод оролцдог байсан. Харин одоо бол цэргийн хүн. Хөдөө орон нутгаар хэр их явж байна. “Сарны чулуу” чуулгад дуулдаг байхдаа гаднынханд уртын дуугаа толилуулдаг байсан. Ялгаа мэдрэгдэж байна уу?
-ХЦДБЧ-д ороод удаагүй байгаа болохоор нэг л удаа аялан тоглолтод оролцсон. Харин гадаад хүмүүс бол манай уртын дууг их сонирхоно шүү. Япон, Итали, Францаас ирсэн хүмүүс уртын дуу заалгаж л байсан. Гэхдээ гадаад хүнд заах амарг үй. Японы үндэсний дуу нь цохилготой уртын дуутай төстэй учраас япон хүнд дөхөмтэй гэдэг ч монгол хүн шиг сурсан нь үгүй ээ.
-Таныг бас багшилдаг гэж дуулсан. Хэдэн шавьтай вэ?
-Би Соёлын коллежийн лицей сургууль болон “Сити” дээд сургуульд уртын дууны багшаар ажиллаж байсан. Манай сургуулиас жилдээ 4-5 хүүхэд уртын дуучин болж төгсдөг. Эрдэнэт, Өмнөговийн театр, ХЦДБЧ-д миний шавь нар ажиллаж байгаа. Одоогоор багшлахгүй байгаа.
-Дуучин хүн өдөр болгон тоглолтод оролцохын давуу тал нь юу байдаг бол?
-Өдөр болгон тайзан дээр гарахаар уран бүтээлээ хэрхэн үзэгчдэдээ хүргэх, яаж харагдах гээд олон зүйл сурна. Сургуулиа төгсөхөөсөө өмнө л ажилд орж дуулж эхэлсэн болохоор байнгын бэлтгэлтэй байдаг хэлж болно.
-Та Соёл урлагийн их сургууль төгссөн. Танай сургуулиас жилд хэдэн уртын дуучин төрдөг вэ. Жил ирэх тусам дуучдын тоо нэмэгдээд байгаа юм шиг ажиглагддаг. Энэ дуучдад ажлын байр олдох юм уу?
-Уртын дуу дуулаад сурчихсан хүн ардын богино дуу, зохиолын дуу дуулчихдаг учраас болоод л байна. Намайг төгсөж байх үеэс оюутны тоо нэмэгдсэн гэсэн. Жилдээ 10 гаруй шинэ дуучин төрж байна. Бас Өвөрмонгол, Буриадаас олон хүүхэд ирж, дуучин болохоор суралцаж байна.
-Ямар дуу сонсох дуртай вэ?
-Би зөвхөн ардын дуу, уртын дуу, зохиолын дуу дуулдаг ч гэсэн хөгжмийн бүх төрлийг сонирхон сонсдог.
-Хүн насаараа л суралцдаг гэдэг. Та одоо байгаа дуучдаас хэнээс нь суралцаж, шавь ормоор санагддаг вэ?
-Ардын жүжигчин А.Нэргүй эгчийг хүндэтгэдэг учраас дууг нь сонсох дуртай. Бас зөвлөгөө авч, дуулах ур чадвараас нь суралцахыг хүсдэг.
-Өнгөрсөн жил Ж.Дорждагва гуайн нэрэмжит “Дуртмал сайхан” олон улсын уртын дуучдын уралдаан болж өндөрлөлөө. Та оролцож амжсан уу?
-Хотод тоглолттой байсан учраас амжсангүй ээ. Өмнө нь 2004 онд болсон уралдаанаас тусгай байрын шагнал хүртэж байсан.
-Та тасралтгүй хэдэн цаг дуулж чадах вэ?
-Тухайн үеийн биеийн байдлаас хамаарна. Их дуулбал мэдээж ачаалал авч хоолой ядарна. Хүн бүр адилгүй л дээ. Зарим хүн дуулах тусмаа илүү сайжирдаг бол би дасгалаа хийчихээд хоолойгоо амраасны дараа дуулдаг. Мөн тухайн өдөр бие ямар байгаагаас шалтгаалан дуугаа өөрчлөн ачааллаа тохируулдаг.
-Уртын дуучин хүний бахархал нь юу байдаг юм бол?
-Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн давтагдашгүй өвийг тээж, уламжлуулж, түгээх үйлсэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж буйгаараа бахархдаг.
-Гэр бүлээ танилцуулж болох уу?
-Миний хань Хилийн цэргийн холбооны ангийн холбоочин. Манайх гурван хүүхэдтэй. Том охин минь СУИС-ийн оюутан. Манайхан миний ажлыг хүндэтгэн их дэмждэг. Хүүхдүүд минь хааяа ирж ээжийнхээ тоглолтыг үздэг юм. Урлагийн орчинд өссөн болоод ч тэр үү охин минь бас урлагийн зам сонгосон. Хүүхдийн ордны ятгын дугуйланд явж байгаад Соёлын коллежийн лицей сургуульд ятга хөгжмийн ангид сурч төгссөн. Одоо СУИС-ийн концертмейстрийн ангид сурч байна. Дунд хүү минь “Ээж ээ, би морин хуурч болмоор байна” гэж ярьдаг байсан. Нас нь бага байсан учраас заалгая гэж бодож байсангүй. Харин одоо сонирхол нь арай өөр болоод байгаа юм шиг байна. Зургаахан настай болохоор арай эрт байна л даа. Бага хүү маань дөрвөн настай.
-Уртын дууны судалгаа ер нь ямар түвшинд явж байна вэ. Дуучин хүний хувьд өөрийнхөө дүгнэлтээс хуваалцаж болох уу?
-Уртын дуу судалж байгаа хүмүүс байна аа. Манай үеийнхнээс Дорждагва гэж залуу идэвхтэй судалгаа хийж байна. Би бас 2004 онд сургууль төгсөхдөө уртын дуу ноотолсон ном ховор байдгийг анзаараад 50 дуу ноотолж “Асар өндөр” гэдэг ном гаргаж, дипломоо хамгаалсан. Дараа нь 2009 онд 50 дуутай “Алтан говийн унага” номоо хэвлүүлсэн.
Өдгөө Монголын уртын дууг ноотлон буулгадаг дуучин тийм ч олон биш. Ийм том ажил амжуулчихаад түүнийгээ их том ажил биш мэтээр ярьж суугаа түүний даруу занг хүндэлмээр санагдсан. Гурван хүүхэдтэй ээж гэхэд биеэ тун сайхан авч явж байгаа нь мөн урлагийн тайзны гавьяа биз ээ. Харин одоо бол гэр бүлээрээ тангараг өргөсөн “цэргүүд” болжээ.
Ж.Солонго