ЭМЯ-ны удирдлага, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд архинд донтохоос сэргийлэх, эмчлэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Өдгөө монголчуудын дунд архины хэрэглээ хэт өндөр байна. Архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, золгүй байдлаар амиа алдах зэрэг нийгэмд сөрөг үр дагавар авчирч буй нь тулгамдсан асуудлын нэг юм. Архидан согтуурах эмгэгийг эмчлэх байгууллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн хөгжингүй улс орны арга туршлага судлах шаардлага бий” гэжээ.
Наркологийн эмнэлэгт 1999 онд 648 хүн эмчлүүлсэн бол өнгөрсөн онд 2038 болж нэмэгдсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Архины хяналтын конвенцтэй болох асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан нарт удаа дараа санал тавьж байсан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын ассамблейн үеэр талуудтай уулзсанаар тодорхой хэмжээнд ахиц гаргасан. Ингэснээр Архины хяналтын конвенцийн төсөл бичих баг шалгаруулж, Хууль зүйн яамтай хамтарч, үндэсний чуулга уулзалт хийхээр бэлтгэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр “Наркологийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл илтгэл тавьжээ.
Түүний илтгэлд “Монголын насанд хүрсэн иргэдийн 51.2 хувь нь архи байнга хэрэглэдэг” гэсэн байв. Энэ нь архи хамгийн их хэрэглэдэг орныхоос хоёр дахин өндөр байгаа аж.
1980 онд СЭМҮТ 780 ортой үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө хэвтэн эмчлүүлэх 450 ортой. Эмийн төсөв нь ч хүрдэггүй аж.
Одоогоор тус төв 503 ажилтан, албан хаагчтай. Боловсон хүчнээ 33-аар нэмэгдүүлбэл бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Энэ төвд 2011 онд 153 эмэгтэй эмчлүүлсэн бол өнгөрсөн онд 171 болж нэмэгджээ. Тэдний олонх нь 30-50 насны, ид ажил хөдөлмөр эрхлэх хүмүүс байгаа нь харамсалтай.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгт 1999 онд 648 хүн эмчлүүлсэн бол өнгөрсөн онд 2038 болж нэмэгдсэн аж. Иймд боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, эмийн төсөв нэмэх санал тавьжээ.
О.Ундрах