2014-2015 оны хичээлийн жилд манай улсаас 45 оюутан Туркийн засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болжээ.
Эдгээр оюутнуудын 3 нь докторантур, 14 нь магистрантур, 28 нь бакалаврын чиглэлээр суралцах эрх авсан байна.
Туркийн засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сар бүр оюутны тэтгэлэг авах бөгөөд оюутны байраар хангагдана. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой аж.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд эхний жил турк хэлний бэлтгэл ангид суралцах бөгөөд нийт 5 жил сургалтын төлбөр төлөлгүйгээр суралцаж төгсөнө. Оюутнуудад суралцах хугацаанд нь тус тусын мэргэжлээр дадлага хийх боломжийг ч мөн олгоно. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд Туркийн Истанбул, Анкара, Измир гэхчилэн олон хотуудын их, дээд сургуулиудад өөрсдийн сонгосон мэргэжлээр суралцдаг.
Туркийн засгийн газрын тэтгэлэгт 2014-2015 оны хичээлийн жилд нийт бакалавр, магистрантур, докторантурын чиглэлээр 176 орны 82000 тэтгэлэг горилогч бүртгүүлжээ.
Турк улсад одоогоор манай 900 гаруй оюутан залуус суралцаж байна. Үүний 350 орчим нь Туркийн Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг гэнэ.
Энэхүү тэтгэлэгт хамрагдсан монгол оюутнууд ихэвчлэн эдийн засаг, инженер, улс төр судлал, анагаах ухаан, нийгмийн ухаан, Турк судлал, урлаг, уран зохиол, банк санхүү болон шинжлэх ухааны чиглэлээр сурч боловсорч байгаа аж.
Түүнчлэн Туркийн зэвсэгт хүчин энэ жил Монгол Улсын Батлан Хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын их сургуулийн 11 сонсогчид тэтгэлэг олгосон байна. Мөн Туркийн Цагдаагийн академи жил бүр Монголын оюутан залууст тэтгэлэг олгодог аж.