-Сэтгүүлч У.Бадамцэцэг Челябинск хотоос мэдээлж байна-
Б.Мөнхтуяагийн барилдааны талаар Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбатаас тодруулга авлаа.
-Эмэгтэйчүүдийн -78кг-д барилдсан Б.Мөнхтуяагийн барилдааны шүүлтийн талаар Трактор ордонд үзсэн хөгжөөн дэмжигчид төдийгүй та бүхний хувьд ч гомдолтой байгаа байх. Шүүлтийн талаар албан ёсоор гомдол гаргасан уу?
-Шүүлтийн хувьд алдаатай байсан гэдэг үүднээс холбооны зүгээс албан ёсоор гомдол гаргасан. Тэмцээний ерөнхий шүүгчтэй холбоогоо төлөөлөн би өөрөө очиж уулзсан. Ерөнхий шүүгч болон шүүгчдийн зөвлөл энэ асуудалд оноо байхгүй гэж үзсэн.
-Барилдааны бичлэгийг дахин нягталж үзнэ биз дээ?
-Манай бөх сүүлийн минутад хөмрөхөд Оросын бөх хамгаалахдаа унасан. Унахдаа гараараа тулснаас болж гэмтээсэн байна лээ. Шүүгч нар энэхүү бичлэгийг дахин, дахин үзээд нэг хэсэг нь оноо байж болно гэж үзсэн. Харин нөгөө хэсэг нь оноо байхгүй гэх зэргээр хэлэлцэж байгаад оноо байхгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Бидний зүгээс шүүгчийн саналыг хүндэтгэж үзэх ёстой. Видео систем ажиллаж, шүүгч нар тал талаасаа үзээд дүгнэлтээ өгсөн.
-Дараалсан торгуулийн тухайд Б.Мөнхтуяа маань барилдааны эхнээс л идэвхтэй сайн барилдсан шүү дээ?
-Байнгын урагшаа, мэхний араас мэх хийж дайчин барилдаан үзүүлсэн. Яалт ч үгүй илүүрхэж барилдсан. Тэмцээн маань ОХУ-д зохион байгуулагдаж байгаа болохоор хөгжөөн дэмжигчдээс гадна шүүгчийг ялах хэрэгтэй. Нутгийн бөхийн илт давуу оноогоор ялахгүй бол болохгүй л байна. Б.Мөнхтуяа эхнээс төгсгөл хүртэл сайн барилдсан.
-Зөвхөн манайхан төдийгүй бусад орны бөхчүүд ч мэдэгдэл гаргаад эхэллээ шүү дээ?
-Тийм ээ. Бусад орнуудын хувьд торгуулийг хэтэрхий олон өгч байна. Эсвэл алдааг нь огт хараагүй юм шиг өгөхгүй зэргээр шүүгчийн маргаан их гарч байгаа юм билээ. Энэ талаар Олон улсын жүдо бөхийн холбооноос нарийн судалгаа хийж эхэлсэн. Үүний үр дүн бас тодорхой арга хэмжээ авагдана гэж бодож байна.
-Өнөөдөр жингийн барилдааны сүүлийн өдөр. Сүүлийн найдварууд маань удахгүй дэвжээнд гарлаа?
-Тийм ээ. Хоёр тамирчин маань сайн барилдах байх аа. Бэлтгэл сайн байгаа.
-Б.Тэмүүлэн маань 100кг-д чамгүй өндөр чансаанд хүртлээ барилдсан. Цаашдаа +100кг-д барилдахаар болж байгаа юм уу?
-Тэмүүлэн Лондонгийн олимп хүртэл -100кг-д барилдсан Өнгөрсөн жил бэртэл авсны улмаас дэлхийн аваргыг өнжсөн. Цаашид энэ жиндээ барилдсан. Жингийн хувьд ч өөрчлөлт орж байгаа ч шилдгүүдтэй сайн барилдах байх аа. Жингээ үзүүлэхэд 127кг байсан гэсэн. Францын алдарт бөх Тедди Ринерээс бусад нь ерөнхийдөө шинэ жүдочид хүч түрж орж ирсэн. Тэгэхээр Б.Тэмүүлэн маань жиндээ гайгүй байх аа.