Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор наймдугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байжээ.
Тиймээс иргэдийн саналын дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүллээ. Иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн чиглэлээр сэлгэн сууж, зорчиж байгаа юм.
Энэ үйлчилгээ болон автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хязгаарлах журам өчигдөр 21.00 цаг хүртэл үргэлжлэв.
Харин өнөөдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, тарифаараа иргэдэд үйлчлэх юм.