АНУ-ын Нью-Йорк хотоос 22 үлэг гүрвэлийн олдворыг эх нутаг руу нь явуулжээ.
Энэхүү олдворуудыг хүлээн авах ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа аж. Үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээнд манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Алтангэрэл зургадугаар сарын 19-нд гарын үсэг зуржээ. Улмаар тээвэрлэх үнийн саналуудыг судалсны дүнд Туушин ХХК-г сонгосон байна.
Мөн долдугаар сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны наймдугаар сарын 8-нд МҮХАҮТ-аас өгчээ.
Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын Сорраунд Арт компани хийсэн бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү тээвэрлэлтийг Линкс Ворлдвайд компанид шилжин, олдворуудыг эх нутгийнх зүг явуулаад байгаа аж.
Тус ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдан, 40 тн-ийн чингэлэг бүхий тэдгээр олдворуудыг эх орондоо саадгүй авчрэх, хүлээн авах ажлыг амжилттай гүйцэтгэх тухай хэлэлцсэн юм. Үлэг гүрвэлийн олдворууд ирэх сарын сүүлээр эх орондоо ирж олны хүртээл болох ажээ.