Энэ жил Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа. Түүхт ойг улс орон даяар өргөн тэмдэглэж өнгөрөөлөө. Халхын голын ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 8 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхэлж, улмаар Хэнтий, Дорнод аймгийн Чойбалсан хот, Халх гол сумдад үргэлжилсэн юм. Ёслолын арга хэмжээнд гадна дотны 700-аад зочид төлөөлөгчид оролцсон юм. Дорнод аймгийн Халх гол суманд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нисэх хүчний болон цэргийн атташегийн туслах Пономарев Роман Владимировичтой ярилцлаа.
-Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг Монгол даяар өргөн тэмдэглэж байна.
-Халх голын байлдааны ялалт Монгол Улс, ОХУ-ын хувьд ямагт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Үүний нэг илрэл нь ойн хүрээнд эдгээр өдрүүдэд зохион байгуулж буй арга хэмжээнүүд юм. Үнэнийг хэлэхэд сэтгэл маш их догдолж байна. Энэ сарын 26-29-ний хооронд (наймдугаар сар) бид Дорнод аймгийн Чойбалсан хот, Халх гол суманд ирж, баярт оролцсон. Монголын ард түмэн ялангуяа зүүн хязгаарын ард түмэн Орос ахан дүүстээ ямар их элэгсэг дотно байдгийг мэдэрсэн. Үүний гол хүчин зүйл бол мэдээж 1939 онд болсон Халх голын байлдаанд Монголын газар нутгийг хамгаалахад тусалсан Зөвлөлтийн Улаан армийн цэргүүдийн гавьяа юм. Түүнчлэн Дорнод аймаг дахь баярыг холбогдох албаны хүмүүс болон орон нутгийн эрх баригчид өндөр түвшинд зохион байгуулсныг дурдах нь зүйтэй.
-Халх голын байлдааны талаар эрдэм шинжилгээ судалгааны ажлууд их хийсэн. Нэгэн орос эрдэмтэн Дэлхийн II дайн Европт Польшид биш харин Азид, Монгол эхэлсэн гэж хэлсэн байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нэг талаараа энэ үнэн. Дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсоор 1939 оны есдүгээр сарын 1-нд нацист Герман Польшид халдсанаар эхэлсэн гэж үздэг. Гэхдээ үүнээс хэдхэн хоногийн өмнө Монгол улсын зүүн хязгаарын хилийг зөрчин орж ирсэн милитарист Японы Квантуны армийн зарлаагүй дайн 1939 оны хавар эхэлсэн юм.
Үүнээс гадна 1941 онд Герман-Япон хоёр улс туслалцаа үзүүлэх хамтын гэрээний дагуу Гитлер Японоос Монголын зүүн хязгаарт цэргийн фронт нээхийг шаардаж байсан. Өөрөөр хэлбэл Гитлер зүүн хязгаараар дамжуулан ЗХУ руу довтлохоор зэхэж байжээ. Гэхдээ Японы Засгийн газар цэргийн фронт нээхээс татгалзсан юм. Халх голын байлдаан Дэлхийн II дайныг дуусгавар болоход чухал нөлөө үзүүлсэн. Үүнээс үзэхэд Халх голын байлдаан Дэлхийн II дайны эхлэл бөгөөд төгсгөл байсан юм.
-Ирэх жилийн тавдугаар сарын 9-нд Аугаа их ялалтын баярын 70 жилийн ой тохионо. Энэ бол түүхт ой, түүхт жил?
-Мэдээж. Баяр ёслол олон байдаг ч Ялалтын баяр шиг хамгийн ариун, гэгээн баяр үгүй. 1941-1945 оны Эх орны дайны хүнд сорилтууд, байлдааны галын шугам дээрх цэрэг эрсийн гавъяа, ар талд нойр хоолоо умартан тэмцсэн иргэдийн гавъяаг хэзээ ч мартах аргагүй. Ялалтын баярын өдөр дайн болсон газруудаар явж, ахмад дайчидтай уулздаг. Жилээс жилд цөөрсөөр байгаа ахмад дайчдынхаа гавьяаг бид алдаршуулах хэрэгтэй.
-Танай гэр бүлээс дайнд оролцсон хүмүүс бий юу?
-Тиймээ, миний хоёр өвөө Дэлхийн II дайнд оролцож байсан. Нэг өвөө маань 1941-1945 оны хооронд Дэлхийн II дайны эхлэлээс төгсгөл хүртэл оролцсон, харин нөгөө өвөө маань 1945 онд буюу Аугаа их ялалтыг авчрахад гар бие оролцсон юм. Харамсалтай нь хоёр өвөө маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
-Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний харилцаа хөгжлийн баялаг түүхтэй. Өнөөдөр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Монгол-Оросын зэвсэгт хүчний харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Үүний нэг жишээ бол Монгол улс, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Сэлэнгэ” байлдааны, буудлагатай, тактикийн хээрийн сургуулийг 2008 оноос эхлэн хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн явуулж эхэлсэн. Харин энэ жил Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулан Дорнодын тал нутагт “Сэлэнгэ-2014” сургуулилтыг хийсэн. Энэ жилийн хувьд “Сэлэнгэ-2014” хоёр орны Зэвсэгт хүчний 1000 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй нэгж техникээр хүрээгээ тэлсэн юм. Энэ хээрийн сургуулийн зорилго нь Орос-Монголын цэргийн албан хаагчдын хамтарсан арга техникийг боловсруулах, хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах, Орос, Монголын хилийн орчимд гарсан алан хядах ажиллагааг устгах юм.
Түүнчлэн жил бүр Монголын 100 гаруй оюутан ОХУ-ын цэргийн их дээд сургуульд элсэн суралцдаг.
-Монгол, Орос хоёр орон цаг ямагт сайн хөрш, итгэлтэй түншийн харилцаатай байсаар ирсэн. Хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна?
-1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москва хотноо манай хоёр орон Найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ түүхэн баримт бичиг Орос-Монголын харилцааны үндэс суурийг тавьсан. Манай хоёр орны найрсаг хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, бие биенээ хүндлэх эрх тэгш байдал нь биднийг ерэн жилийн турш холбосоор ирсэн юм. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа зам тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч, батлан хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэндийн салбаруудад идэвхтэй хөгжиж байна. Энэ харилцааг цаашид улам хөгжүүлэхэд хоёр орон чармайх хэрэгтэй.
-Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Энэ айлчлалын үеэр манай хоёр улс ямар гэрээ байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Айлчлалын үеэр нэлээд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах байх. Гэхдээ энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бид тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн авна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир