УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног өнгөрөөд багагүй хугацааг үдэв. Энэ ажлын үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ?
-Ямар ч байсан энэ хугацаанд бизнес, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийг сэргээх бодлогын гол шийдвэрүүд нь гарсан. Ер нь эдийн засаг өнгөрсөн жилд л доройтчихоод байгаа юм биш. Сүүлийн 4-5 жилийн дотор УИХ, бодлого гаргаж байсан хүмүүс (би ч цөөнх байсан л даа) дандаа популист зүйл хийсэн.
Төр нь юм болгонд оролцоно, хувь эзэмшинэ, иргэдэд сая, 1.5 сая төгрөг тараана, 2012 оны тавдугаар сард баталсан Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль, Гэнэтийн ашгийн татвар гээд буруу хуулиуд гарч, буруу мессежүүд их явсан. Тэр бүхнээс болоод дотоодын ч, гадаадын ч хөрөнгө оруулалт үргэх тал руугаа орчихсон байсан. Дайран дээр давс гэгчээр сүүлийн жил гаруйн хугацаанд гадаад дахь эдийн засгийн нөхцөл муудаж, ашигт малтмалын үнэ буурсан нь бүр сөргөөр нөлөөлчихлөө.
Угаасаа алдаатай бодлого хэдэн жил явсны дээр ашигт малтмалын үнэ буурчихсан. Зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллар, алтны үнэ 2000 ам.долларт хүрч цойлж байсан үед нь бид үргээх бодлого явуулсан. Гэтэл одоо зэсийн үнэ 6000 гаруй, алт 1300 хурэхгүй ам.доллар болчихсон.
Энэ бүхнийг засахын тулд Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилж, нөөц ашигласны таван хувийн татварыг 2.5 хувь болгож буурууллаа. Ингэснээр манай алт олборлолт тодорхой хэмжээгээр сэргэж эхэлж байгаа. Улмаар Монголбанкны валютын нөөц нэмэгдэх боломж бүрдэнэ.
Мөн Ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдсанаар царцаагаад байсан хайгуул хийх боломж нээгдлээ. Гэхдээ хэдэн жилийн өмнөх шиг бух газар нутагтаа хайгуул хийнэ гэсэн үг биш. Газар нутгийнхаа 10 хувьд гэж боддогоо тодорхойлж байгаа. 1991 оноос хойш гар хүрээгүй байсан Газрын тосны тухай хуулийг шинэчилж, газрын тос бөгөөд уламжлалт газрын тосны салбарын зохицуулалт шинээр бий болов.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих татварын хөнгөлөлтуүдийг баталсан. Гэх мэтчилэн ямар ч байсан бизнес, хувийн хэвшлийг дэмжих нэлээд олон бодлого гарсан. Мэдээж нэг өдрийн дараа шууд үр дүн гарахгүй. Хамгийн чухал нь гадаадын төдийгүй тодоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, дахин олж авах юм. Үүнд тодорхой хугацаа хэрэгтэй.
Гэхдээ зөвхөн уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт ч тодорхой санаа зовоож, Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл нь ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш буурсан явдал.
Зөвхөн Засгийн газар гэлтгүй, олон нийтэд ч сөргөөр нөлөөлсөн. Одоо бол төгрөгийн ханш бага ч гэсэн чангарч эхэлж байна шүү дээ. Зөв бодлого явуулбал цаашдаа улам чангарах байх. Энэ бол зөвхөн Засгийн газрын асуудал биш. Монголбанк бие даасан бодлоготой бөгөөд ажлаа УИХ-д тайлагнадаг. Тэгэхээр УИХ ч, Монголбанк ч энэ тал дээр дүгнэлтээ хийх ёстой болов уу гэж бодож байна.
-Засгийн газрыг огцруулах талаар багагүй ярьсан. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг цөөнгүй субъект тавьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Би Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газартайгаа нэгдмэл байр суурьтай байна. Засгийн газар энэ хоёр жилийн хугацаанд үнэхээр хичээж ажилласан. Одоо ч хичээж байгаа. Огцруулахын тухайд сүүлийн жил гаруй хугацаанд энэ талаар яриагүй cap ер нь байсан юм уу? Эхлээд Ерөнхий сайдыг, дараа нь Н.Батбаяр сайдыг, удалгүй Ч.Улаан, Х.Тэмүүжин сайд гэж байснаа давхар дээл мөн, биш гээд УИХ дээр огцруулах тухай байнга л хэлэлцэж байсан шүү дээ. Үнэхээр одоо огцруулна гэж байгаа бол тодорхой үндэслэлүүдээ гаргаад чуулган эхлэхээр тэртэй тэргүй санал тавих хүн мундахгүй байх биз. Бид ажлаа хийгээд л явж байгаа. Миний байр суурь бол хариуцсан ажлаа л сайн хийх.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин манай улсад айлчлах гэж байна. Энэ айлчлалаас та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Улс төрийн айлчлалын үр дүн чухал. Бид хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх ёстой. БНХАУ-ын даргын айлчлал амжилттай болж, үр дүнгээ өгч эхэлж байгаа гэж бодож байна. Айлчлалын үеэр манай салбарт л гэхэд хэд хэдэн гэрээ хэлэлцээр хийхээр яригдаад бэлэн болж байгаа.
-Ямар гэрээ хэлэлцээр хийх талаараа тодруулахгүй юу?
-Хил дамнасан ойн түймэр болон хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай гээд ойн салбартай холбоотой гэрээнүүд байгаа. Энэ бол чухал асуудал. Бид ОХУ-аас мод, модон бүтээгдэхүүн импортлохыг дэмжихийн тулд өнгөрсөн жил УИХ-аар энэ төрлийн бүтээгдэхүүний татварыг тэглэсэн. Дотоодод модны хэрэгцээ их байгаа. Гэвч жилд зөвшөөрдөг нийлүүлэлтийн хэмжээ бага байдаг. Манайх ойн сан багатай. Тиймээс гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг импорт НӨАТ гээд бүх татвараас чөлөөлсөн.
Мөн дотооддоо ойжуулах чиглэлийн бүх ажлыг татвараас чөлөөлсөн. Таримал ойг худалдаж авах шинэ журмуудыг гаргаж, ойжуулах тарьцыг гурав дахин өсгөсөн гээд ойжуулалтыг аль болох нэмэгдүүлээд, гаднаас орж ирэх мод модон бүтээгдэхүүнийг дэмжих бодлого барьж байгаа тул ОХУ-тай энэ чиглэлээр хамтран ажиллах талаар ярьж байгаа.