Самсунг тун удахгүй Нокиагийн газрын зургийн үйлчилгээг өөрсдийн утсанд ашиглахаар болжээ.
Нокиа компанийн бүтээсэн "Энд байна" аппликейшнийг хоёр компанийн тохиролцооны үндсэн дээр туршилтаар эсвэл бета хувилбараар гаргах юм байна. Энэ үйлдэл нь Google-ээс олон талаараа хараат Самсунг компани тусдаа гарч, өрсөлдөгчтэйгээ шинэ аргаар хүч үзэх гэж байгаагийн илрэл байж болох юм.
Учир нь хэдий том өрсөлдөгчид боловx Андроид үйлдлийн систем хоёр компанийг холбодог байна. Google Android-ийг хөгжүүлдэг тул Самсунг өрсөлдөгчдөө юу хийж байгаагаа мэдэгдэлгүй хүссэнээрээ шинэчлэлт хийх боломж хомс.
Нокиагийн бүтээсэн газрын зургийг өнөөгийн байдлаар Yahoo, Amazon, Garmin ашигладаг төдийгүй Майкрософтийн Бинг хайлтын систем ч энэ газрын зургийг ашигладаг болжээ.
Энэ газрын зураг 190 орныг харуулж, жуулчдад зориулсан болон тухайн орны нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний талаарх бүх мэдээллийг агуулдаг. Үүнээс гадна тухайн газрын зургийг төхөөрөмждөө нэгэнт татсан бол дараагийн удаа интернетэд холбогдолгүй ашиглах боломжтойгоороо онцлог.
Самсунг компани эхний ээлжинд энэ программыг өөрсдийн Gear төхөөрөмжид ашиглахаар шийджээ. Тэгэхээр Samsung алхам алхмаар Google-ээс холдож эхэлнэ гэсэн үг.