БНМАУ-ЗСБНХУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа (1921-1990 он)
1921 оны 11 дүгээр сарын 5-нд Монгол Оросын хооронд “Найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь Монгол, Орост шинэ засаг тогтоосноос хойшхи үеийн хоёр орны харилцааны анхны үндсэн баримт бичиг байв.
1923 оны 12-р сард БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд худалдааны анхны Хэлэлцээр байгуулсан нь үндэсний худалдааг хөгжүүлэх, манай хоёр орны харилцан бараа гүйлгээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
1930 онд БНМАУ гадаадаас худалдан авдаг барааны 70 гаруй хувийг ЗХУ-аас, экспортод гаргадаг барааны 90 хувийг ЗХУ-д нийлүүлдэг болов. ЗХУ манай эдийн засгийн гол салбар ХАА-г хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан. Энэ үед тус улсаас үзүүлсэн тусламж малын тоо толгой, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын усны хангамж, тэжээлийн баазыг бэхжүүлэхэд чиглэж байв.
Монгол Улс үйлдвэр, аж ахуйн газрыг шинээр барихад дотоод нөөц бололцоо бага, ажиллах хүч хүрэлцэхгүй байсантай холбогдуулан ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр зарим үйлдвэр аж ахуйн газрыг өргөтгөх, хүч чадлыг нэмэгдүүлэхэд зориулан ихээхэн туслалцаа үзүүлсэн юм.
Түүнчлэн ЗХУ манай орны байгалийн баялгийг нээж илрүүлэн, ашиглах болон үйлдвэрийн зориулалттай олон арван барилга байгууламжийг барьж байгуулах замаар зээл, тусламж үзүүлсэн нь аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэх, үндэсний ажилчин анги бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсад ЗХУ-ын буцалтгүй тусламж болон зээлээр барьж байгуулсан зарим их бүтээн байгуулалтаас дурьдвал:
1920-иод он:
- Алтанбулагийн булигарын завод,
- Улсын хэвлэх үйлдвэр,
- Улаанбаатар хотод бага хүч чадлын цахилгаан станц,
- Налайхын нүүрсний уурхайн өргөтгөл,м шинэчлэлтийн ажил.
- 1923-1924 онд ЗХУ-ын туслалцаатайгаар малын өвчинтэй тэмцэх станц, нян судлалын лаборатори,
- 1924 онд Монгол Улсад Улсын банк байгуулсан,
- 1926 онд Улаанбаатарын бага хүч чадлын цахилгаан станцын өргөтгөл, оёдлын үйлдвэр,
- 1928 онд тоосгоны болон пивоны завод,
- 1929 онд Ерөө гол дахь модны завод,
- 1929 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголтранс” байгууллагыг байгуулж, 1939 онд БНМАУ-ын өмч болгон шилжүүлэн өгсөн.
- 1930 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Проммонголстрой” нийгэмлэг,
- 1930-1935 онд Улаанбаатар-Баянтүмэн, Улаанбаатар-Цэцэрлэг, Улаанбаатар-Ховд, Ховд-Улаангом чиглэлийн сайжруулсан зам, Сэлэнгэ, Орхон, Тамир, Туул, Ерөө, Буянт ба Хараа зэрэг голд шинээр модон гүүр,
- 1933 онд 2500 тонн ноосонд анхан шатны боловсруулалт хийх хүч чадалтай Хатгалын ноос угаах фабрик,
- 1934 онд 2500 квт хүч чадалтай Улаанбаатарын дулааны цахилгаан станц, 1937 онд өвс хадах машинт 10 станц,
- 1937-1940онд Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Баянтүмэнгийн 1000 гаруй км урт сайжруулсан автозам,
- 1938 онд Улаанбаатар-Налайхын 50 км нарийн төмөр зам,
- 1939 онд Чойбалсан-Соловьевскийн 237 км өргөн төмөр зам,
- 1942 онд Улаанбаатар хотод Монгол Улсын их сургууль (МУИС) байгуулав.
1948-1952 он (анхдугаар таван жил):
- 1947-1949 онд 700 гаруй км урт засмал зам,
- Наушки- Улаанбаатарын 428 км урт төмөр зам,
- 1952 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд агаарын байнгын харилцаа тогтож, Москва-Эрхүү-Улаанбаатарын хооронд байнгын нислэг үйлдэх болсон.
1952-1957 он ( II таван жил):
- 1952-1957 онд Улаанбаатар хотод орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан станц ашиглалтад орсон,
- Налайхын нүүрсний ил уурхайг өргөтгөн тоноглож, хөдөө орон нутагт хэд хэдэн нүүрсний уурхай ашиглалтад орсон,
- Шаазан ваарны үйлдвэр, сүүний комбинат, чихэр боовны үйлдвэрийг барьж, махкомбинат, талхны заводын өргөтгөлийн ажлыг хийв.
- ЗХУ “Монголнефть”, “Совмонголметалл” зэрэг хувь нийлүүлсэн нийгэмлэгт оруулсан өөрийн хувь хөрөнгийг БНМАУ-д шилжүүлсэн.
- 1958-1960 онд зарим аж ахуйн тариалангийн талбайг өргөтгөх ажлыг хийсний гадна Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт атрын 4 аж ахуйг шинээр барьсан,
- Гурилын үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Увс зэрэг аймагт барьж байгуулав,
- 1960 онд Улаанбаатарын 2000 номерын АТС, Хонхорын радио станц, радио өргөн нэвтрүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй цогцолбор болон хот хоорондын холбооны төв станцыг ашиглалтад оруулсан.
1961-1965 он ( III таван жил) 90 гаруй томоохон барилга байгууламжууд баригдаж ашиглалтад оруулсан:
- Дарханы дулааны цахилгаан станц,
- Дархан-Шарын гол, Дархан-Сүхбаатарын 160 км цахилгаан дамжуулах шугам,
- жилд нэг сая тонн нүүрс гаргах чадалтай Шарын голын нүүрсний ил уурхай,
- Дархан-Шарын голын төмөр зам,
- Улаанбаатарт жилд 70 мянган м2 талбай бүхий орон сууц үйлдвэрлэх комбинат,
- Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат,
- Улаанбаатарын талхан завод болон орон сууцны барилгууд,
- Их-Уул, Баянчандмань, Улаангомд хөдөө аж ахуйн машин техникт засвар хийх газар,
- Малын үржлийн станц бүхий гурван машинт станц,
- Дархан хотод барилгын I трест,
- Улаанбаатар хотод барилгын II, III трест.
1966-1970 он (IV таван жил):
- 1966 онд Улаанбаатар хотод жилд 1000 машинд их засвар хийх Авто засварын завод,
- 1967 онд Ховд болон Улиастай хотод жилд 200 ачааны машин, 100 хөдөлгүүрт их засвар хийх авто засварын газар,
- 1968 оноос эхлэн Налайхын нүүрсний уурхайд Зөвлөлтийн шинэ техник, тухайлбал ПК-ЗМ, ОМКТМ-10 зэрэг малтагч комбайныг өргөнөөр хэрэглэж эхлэв.
- 1967 онд Дархан-Улаанбаатарын 227 км урт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам ашиглалтад орж, Дархан-Сүхбаатарын шугам Улаанбаатар, Дархан, Сүхбаатарын цахилгаан станцтай холбогдсон нь манай оронд эрчим хүчний анхны системийг бий болгов.
- 1969-1970 онд 12 мянган квт хүч чадалтай Чойбалсангийн цахилгаан станц.
1971-1975 он (V таван жил) 240 гаруй барилга байгууламж баригдаж ашиглалтад оруулсан:
- Чойбалсан хотын хүнсний комбинат, автомат телефон станц,
- Орхон-Туул, Эрээнцав, Халхын гол, Зүүн-хараагийн төмс ногооны төрөлжсөн аж ахуй,
- Бэрхийн хайлуур жоншны уурхайн өргөтгөл,
- Толгойтын алтны уурхай зэрэг барилга байгууламж,
- ХАА-н салбарт 16.6 мянган хашаа барьсан,
- 7 мянга гаруй уурхайн болон өрөмдмөл худаг гаргасан,
- 50 жилийн ойг тохиолдуулан Зөвлөлтийн ард түмнээс Улаанбаатар болон Дархан хотод жилд бүгд 210 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц барих хүч чадалтай байшин үйлдвэрлэх тус бүр хоёр комбинат, сурагчдын дотуур байр, багш нарын сууц бүхий хоёр сургууль,100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц, ахуйн барилга байгууламжийн хамт, радио нэвтрүүлгийн холбооны хэрэгсэл,
- 60 сая төгрөгийн өргөн хэрэгцээний барааг Монголын ард түмэнд бэлэг болгон өгөв.
- барилга байгууламж дээр 17 000 гаруй ажилчид бэлтгэв,
- 1973 оны 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулав /нийт 595 сая шилжих рубльд багтаан барихаар тохиролцжээ/,
- “Эрдэнэт” үйлдвэрийн бүрэлдэхүүнд зэс, молибдены ил уурхай, баяжуулах фабрик, засвар механикийн завод, эмнэлэг, сургууль, орон сууц, соёл ахуйн байгууламж бүхий шинэ Эрдэнэт хот, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Сэлэнгэ мөрнөөс татсан ус дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн засмал зам, манай улсыг ЗХУ-ын Дорнод Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам зэрэг олон арван барилга байгууламж бүхий их бүтээн байгуулалт байгуулагдсан.
1976-1980 он (VI таван жил) 150 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан:
- Улаанбаатарын III цахилгаан станц,
- Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл,
- Улаанбаатар-Налайх-Багануурын 220 квт-ын 120 км цахилгаан дамжуулах шугам,
- Улаанбаатар-Багахангайн 120 км төмөр зам,
- Шарын голын ил уурхай,
- Адуунчулууны ил уурхайн өргөтгөл,
- Улаанбаатар хотод 100 мянган м2 орон сууц, соёл ахуйн барилга байгууламжийн хамт,
- Өлгий, Чойбалсан, Даланзадгад, Сайншанд, Улаанбаатар болон Алтай хотод радио өргөн нэвтрүүлгийн станц,
- Улаанбаатар-Дашинчилэн-Алтай чиглэлд радио релейны шугамын барилга
- Атрын болон тэжээлийн 8 иж бүрэн аж ахуй,
- Сүүний 6 ферм,
- Малын 13 мянган хашаа,
- 10 гаруй сая га бэлчээрийг усжуулж,
- Улаанбаатарын дулааны IV цахилгаан станц /380 мвт-ын хүч чадалтай/,
- Багануурын нүүрсний уурхайн эхний ээлж /жилд 6 сая тонн нүүрс гаргах хүч чадалтай/,
- Улаанбаатар-Дархан, Багануур-Чойрын болон аймгийн төв,
- Хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам,
- Улаанбаатарын III цахилгаан станцын өргөтгөлийн ажил,
- Хөтөлийн цемент-шохойн иж бүрэн үйлдвэр /жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, үйлдвэрлэх хүч чадалтай/,
- Эрдэнэтийн хивсний үйлдвэр /жилд 1300 мянган м2 хивс үйлдвэрлэх хүч чадалтай/,
- Улаанбаатарын ээрмэлийн үйлдвэр /жилд 3-3.5 мянган тонн утас үйлдвэрлэх хүч чадалтай/,
- Сүлжмэлийн фабрик /жилд нэг сая хүртэл ширхэг эдлэхүүн үйлдвэрлэх/,
- Талх, чихрийн комбинат,
- Модон эдлэл, ханын мебель үйлдвэрлэх, мод боловсруулах үйлдвэр,
- Багануурын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, Улаанбаатар, Ховд, Мандалговийн тоосгоны завод болон Сүхбаатарын мод боловсруулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
1981-1985 он (VII таван жил) 140 гаруй барилга байгууламжийг баригдаж, 50 иж бүрэн арга хэмжээ хэрэгжсэн:
- Атрын болон тэжээлийн 8 иж бүрэн аж ахуй, сүүний 6 ферм, малын 13 мянган хашаа, 10 гаруй сая га бэлчээрийг усжуулж, олон арван тэжээл бэлтгэх цех, хөдөө аж ахуйн техникийн үйлчилгээ хийх станц, үр цэвэрлэгээний цэг,
- Улаанбаатарын дулааны IV цахилгаан станц /380 мвт-ын хүч чадалтай /,

- Улаанбаатар-Дархан, Багануур-Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам,
- Улаанбаатарын III цахилгаан станцын өргөтгөлийн ажил дууссан нь манай улсын төвийн районыг цахилгаан эрчим хүч, түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн юм.
- Хөтөлийн цемент-шохойн иж бүрэн үйлдвэр /жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой/, үйлдвэрлэх хүч чадалтай,
- жилд 1300 мянган м2 хивс үйлдвэрлэх хүч чадалтай Эрдэнэтийн хивсний үйлдвэр, хүнсний комбинат,
- жилд 3-3.5 мянган тонн утас үйлдвэрлэх хүч чадалтай Улаанбаатарын ээрмэлийн үйлдвэр,
- жилд нэг сая хүртэл ширхэг эдлэхүүн үйлдвэрлэх сүлжмэлийн фабрик,
- талх, чихрийн комбинат,
- модон эдлэл, ханын мебель үйлдвэрлэх, мод боловсруулах үйлдвэр,
- Багануурын чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж,
- Улаанбаатар, Ховд, Мандалговийн тоосгоны завод болон Сүхбаатарын мод боловсруулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил,
- “Монголсовцветмет” нэгдлийн хүрээнд Бор-Өндөрийн хайлуур жонш баяжуулах үйлдвэр,
- Зүүнцагаан дэлийн хайлуур жоншны уурхай,
- Их-алтатын алтны уурхайн өргөтгөлийн ажил дууссан нь манай эдийн засгийн хүчин чадал, экспортын нөөц бололцоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэв.
- Хөвсгөлийн Бүрэнхааны фосфорын орд газрын геологи хайгуулын судалгааны ажлыг Зөвлөлтийн байгууллагын хүчээр үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн байна.
- ЗХУ-ын техник-эдийн засгийн туслалцаатайгаар Улаанбаатар- Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл ба Шарын голд болон аймгийн төв, хөдөө орон нутагт 800 орчим мянган хавтгай дөрвөлжин метр орон сууц ашиглалтад орж, 140 орчим мянган хүн орон сууцны нөхцлөө сайжруулав,
- Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэг,
- Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэг,
- Халдвартын больницын иж бүрэн барилга баригдаж ашиглалтад орсон нь манай эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг хөгжүүлж, өргөжүүлэхэд чухал алхам болсон,
- 140 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны байшин үйлдвэрлэх комбинат,
- 2350 суудалтай авто сургууль,
- Улаанбаатар- Өндөрхаан-Чойбалсангийн радио релейны шугамыг барьж, сансрын телевизийн “Экран” системийн 100 гаруй станцыг нэмж суурилуулав,
- Тэр үеийн манай улсын 20 яам, тусгай газар ЗХУ-ын ижил төрлийн 30 яам, тусгай газартай шууд харилцаатай ажиллаж байв.
- 9 000 гаруй ажилчин, инженер-техникийн ажилчид ЗХУ-д курс, дадлага, үйлдвэрлэлийн сургалт хийж, 7 500 охид, хөвүүд техник мэргэжлийн сургуулиар шинэ мэргэжил эзэмшсэн байна.
1986-1990 онд 486 барилга байгууламж баригдаж, 61 иж бүрэн арга хэмжээ хэрэгжсэн:
- бог, бод малын 10.4 мянган хашаа, 20 мянган үнээний саравчтай байр, 4 мянган гунж өсгөх дулаан байр,
- 10 сая га бэлчээрийг усжуулах 7 мянган уст цэг,
- 12.2 мянган га жижиг, том услалтын систем,
- үр тарианы 6 элеватор, атрын ба тэжээлийн 5 аж ахуй, 16 үтрэм
- тракторын техник үйлчилгээний 9 цэг,
- Дархан хотод трактор, хөдөө аж ахуйн машины агрегатын их засварын үйлдвэр,
- механикжсан 19 ферм, цөцгийн тос үйлдвэрлэх 2 завод, 27 цех, тус бүр 150 ингэтэй сүүний 10 ферм, айраг хийх цех бүхий тус бүр 100 гүүтэй механикжсан 2 ферм,
- Дархан хотын районд шувуун фабрик, мөн шувуу өсгөх 4 ферм,
- 300 үндсэн мэгж бүхий гахайн ферм,
- Улаанбаатарын IV цахилгаан станц,
- Дарханы цахилгаан станц,
- Шарын голын нүүрсний ил уурхайг өргөтгөх,
- Улаанбаатарын III цахилгаан станцыг шинэчлэлт,
- Эрдэнэтийн цахилгаан станцыг барьж дуусгах,
- Багануурын дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж,
- 7 хотын төвлөрсөн уурын зуух,
- 35 кв-ын 1600 км, 110 кв-ын 900 км, 220 кв-ын 400 орчим км цахилгаан дамжуулах шугамыг шинээр байгуулан Багануурын нүүрсний ил уурхайг бүрэн хүч чадлаар нь ашиглалтад оруулав,
- Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн туслах барилгабайгууламжуудыг барьж дуусган, Дарханы керамзит, Улаанбаатарын тоосгон завод, цахилгаан, сантехникийн эдлэлийн үйддвэрийн өргөтгөл, Увс аймгийн тоосгон завод, Улаанбаатар, Дархан хотын угсармал орон сууцны трестийн үйлдвэрлэлийн баазын ханын керамик бетон эдлэл үйлдвэрлэх цех, барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын газрыг шинээр барьж байгуулав,
- Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Сүхбаатар, Налайх хот болон Хөтөлд нийтдээ 1100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцыг соёл ахуйн барилга байгууламжийн хамт,
- Улаанбаатарын Хүүхдийн больниц, поликлиник, Ардын эмнэлгийн хүрээлэн,
- Политехникийн дээд сургууль,
- Үйлдвэр сургалтын техникум,
- Чойбалсанд ХАА-н техникум,
- Улаанбаатар хотод Төмөр замын боловсон хүчин бэлтгэх техник мэргэжлийн сургууль,
- Улаанбаатарын гэмтлийн эмнэлэг болон сургуулийн иж бүрэн 5 цогцолбор,
- соёл ахуйн барилга бүхий 150 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц,
- 1300 орчим км урт радио релейны шугамыг барьж ашиглалтад оруулсан байна.